• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондоны олимпын 6-ны өдрийн ерөнхий тойм

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-08-07 10:09:51

    Орон нутгийн цагаар 6-ны өдөр Лондоны олимпын тэмцээн 10 дахь өдрөө үргэлжилж, нийт 18 алтан медаль эзнээ олжээ. Хятадын баг тамирчид ганцхан алтан медаль хүртсэн ч 31 алтан медалиар жагсаалтыг тэргүүлж байна.

    Хятадын тамирчин Сю Лижа эмэгтэйн лазер Радиал зэрэглэлийн дарвуулт завины тэмцээнд 30 минут 19 секундын амжилтаар алтан медаль хүртжээ. Энэ нь Хятадын тамирчин уг төрөлд авсан анхны алтан медаль юм.

    Мөн өдрийн олимпийн гимнастикийн 3 дан төрлийн тэмцээнд Хятадын эрэгтэй тамирчин Чэнь-Ибинь цагирагтай савлуурын тэмцээнд мөнгөн медаль, Хятадын эмэгтэй тамирчин Хэ Кэшинь өндөр нам савлуурын тэмцээнд мөнгөн медаль тус тус хүртжээ. Эрэгтэйн модон морины тэмцээнд БНСУ-ын тамирчин алтан медаль хүртсэн байна.

    Ширээний теннисний багийн тэмцээнд Хятадын эрэгтэй, эмэгтэй баг тус тус БНСУ ба Японы багтай алтны төлөө өрсөлдөх юм.
Орон нутгийн цагаар 8-р сарын 9-ний өдөр Японы баг ба Америкийн баг эмэгтэйн хөл бөмбөгийн тэмцээнд алтан медалийн төлөө өрсөлдөнө.

    6-ны өдрийн байдлаар, 38 баг алтан медаль хүртэж, 70 баг шагнал хүртээд байна. Өнөөгийн байдлаар, Хятад улс 31, Америк 29, Их Британи 18, БНСУ 11, Франц 8, ОХУ 7 алтан медалиар медалийн жагсаалтыг тэргүүлж байна. \Орчуулсан Урьхан \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе