Хятадын цагаачдын холбоо зэрэг байгууллагуудаас Герман улсад хамтран зохион байгуулсан "Энх сайхан Төвд" уран зургийн үзэсгэлэн нь урлагийн хэлбэрээр гадаадад суугаа Төвдчүүд болон тухайн газрын нийгэмд Төвдийн нийгмийн хөгжил болон бүтээн байгуулалтын амжилтыг танилцуулан сурталчилсан байна. Үзэсгэлэн гарсны дараа Германы нийт нийгмээс өндөр үнэлгээ авсан байна.
Хятадын цагаачдын холбооны тэргүүн Линь Жүнь танилцуулахдаа, 7-р сарын 25-наас 8-р сарын 2-ны өдөр хүртэл Хятадын цагаачдын холбоо болон Шанхай хотын хятад цагаачдын холбоо, Хятадын Төвдийн сүлжээтэй хамтран Германы Берлин, Гамбург зэрэг хотуудаар "Энх сайхан Төвд" уран зургийн үзэсгэлэнг гаргаж, олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж, Германы олон нийт "улс төрийн үг яриа яриагүй, уламжлалт сурталчилгааны аргаар ч сурталчилгаа хийгээгүй байна" хэмээн өндөр үнэлсэн байна. \Н. Пүрэвжав орчуулав\