• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвд, хан үндэстний хүн амын шилжилт нь аяндаа бий болжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-08-09 16:41:23

    Далай ламын бүлэглэлийн хөөрөгдөж буй "хань үндэстнүүд Төвдийг уусгаж байна" "хан үндэстнүүд Төвдийн өөртөө засах районд очиж ажиллах нь нутгийн иргэдийн ажлын байрыг булааж байна" гэх мэтийн үг яриатай холбогдуулан олон төвд судлаачид манай сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, олон бүс нутаг, үндэстнүүдийн хоорондох хүн амын шилжилт нь олон үндэстнүүдийг нэгтгэсэн Хятад орны түүхэн уламжлал бөгөөд түгээмэл үзэгдэл юм. Өнөөдөр Төвдийн өөртөө засах районы хүн амын шилжилтэд 20 гаруй үндэстэн хамрагдаж байгаа ба Ганьсу, Хөх нуур, Съчуань, Юньнань зэрэг төвд үндэстнүүд төвлөрөн суудаг районы хүмүүс багтаж байна. Хүн амын нүүдэл шилжилт нь үндэстэн хоорондох харилцаа холбоог нягтруулдаг, хүн амын шилжилтийг зогсоох нь нийгмийн ухралт болно гэжээ.

    62 жилийн өмнө, Төвдийг энх тайвнаар чөлөөлөхөөс өмнө, Төвд нь феодалын хамжилгын боолын нийгэмд байж, 95 хувиас дээших хүн ам нь хамжилгын боол бөгөөд үйлдвэрлэх хүчин нь маш дорой буурай байсан юм. Хятадын төв засгийн газраас тус районы феодалын хамжилгын боолын байгууллыг хүчингүй болгож, Төвдийн өөртөө засах районыг байгуулснаас хойш, Төвд нь Хятадын бусад эх газартай адил өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлж, нийгэм эдийн засаг нь үсрэнгүй дэвшин хөгжих болсон юм. Сычань мужийн үндэстний судлалын газрын орлогч дарга хатагтай Ли Жинь хэлэхдээ, Төвдийн өвөрмөц тогтоцтой газар зүйн байрлал ба нийгэм соёлын орчноос болж, олон нутгийн хөдөлмөрлөх хүчний Төвдөд очиж ажиллах нь нүүдлийн шувуу шиг байгаа нь бусад үндэстнүүд их хэмжээгээр Төвдөд ирж байгаа мэт буруу ойлголтыг төрүүлдэг гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, Төвдийн аялал жуулчлалын салбар нь цаг уурын нөхцлөөс болж оргил үе нь жил бүрийн 5-р сараас 11-р сарын хооронд байдаг. Энэ үед олон жуулчидтай байдаг болохоор их хэмжээний үйлчилгээний хүмүүс шаардагддаг. 11-р сард жуулчдын тоо багасах үед тэд мөн эргээд ирдэг. Жуулчдын олонх нь зуны улиралд Төвдөд очдог болохоор хань үндэстнүүд их байгаа мэт харагддаг. Айл өрхийн бүртгэлийг шалгаж үзэхэд харин орон нутгийн хань үндэстнүүд харьцангуй цөөн, зарим нь нүүдлийн шувуу шиг амьдардаг талтай гэжээ.

    Хүн амын шилжилт нь зөвхөн Хятадад байдаг бус, эдийн засгийн хөгжил нь түргэн, дэд бүтцийн бүтээн байгуулалт нь бүрэн нутагт гаднаас ирэх хүн амын шилжилт их байх тусам, тухайн орон нутгийн иргэд цөөрдөг. Энэ нь дэлхийн олон орны нийгэм эдийн засгийн хөгжилд түгээмэл оршиж байдаг ердийн үзэгдэл юм гэж Ли Жинь хэлжээ.

    Тэрээр цааш нь хэлэхдээ, Төвдийн өөртөө засах район мөн орон нутгийн ард иргэдийг ажлын байраар хангахыг баталгаажуулах олон арга хэмжээг хэрэгжүүлж байна. Жишээлбэл дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд 30 хувийн тухайн орон нутгийн хүмүүс оролцсон тохиолдолд л тухайн аж ахуйн нэгж тендерт оролцох эрхтэй гэж тогтоосон юм. Хань үндэстэн болон бусад үндэстний хүмүүс Төвдөд очиж ажиллах нь тухайн нутгийн иргэдэд мөн ажлын байрыг олгож байна гэж Ли Жинь үзжээ.

    Далай ламын бүлэглэлийн хөөрөгдөж буй "хань үндэстнүүд Төвдийг уусгаж байна" "хань үндэстнүүд Төвдийн өөртөө засах районд очиж ажиллах нь нутгийн иргэдийн ажлын байрыг булааж байна" гэх ярианы талаар Хятадын Төвд судлалын төвийн судлаач Дү Юнбинь хэлэхдээ, ажлын байрыг алдагдуулж байна гэх яриа нь маш явцуу үзэл юм гэжээ.

    "Ажлын байрыг булааж байна гэх үг яриа нь маш явцуу юм, ингэж хэлбэл Хятадын хүн гадаадад очих нь гадныхны ажлын байрыг булааж, гадаадын хүн Хятадад ирэх нь хятад хүний ажлын байрыг булааж байгаа явдал мөн үү? Иймэрхүү яриаг зогсоох цорын ганц арга нь хүн амын шилжилтийг зогсоох, ингэвэл энэ нь нийгмийн ухралт болно " гэжээ.

    Сүүлийн жилүүдэд олон үндэстнүүд Төвдийн өөртөө засах районы олон хот сууринд ажиллаж байгаагийн сацуу олон төвдчууд Хятадын бусад газарт ажиллаж амьдарч байна. Сычань мужийн Чэндү хотоор жишээлэхэд, тоо баримтад харуулснаар, Сычань мужийн төв Чэндү хотод байнга оршин суух төвд үндэстнүүдийн тоо 300 мянга гаруйд хүрч, жил бүрийн төвд үндэстний хөдөлгөөнт хүн амын тоо 2 саяас давсан байдаг. Төвд болон хан үндэстний хүн амын шилжилт хөдөлгөөн нь засгийн газрын оролцоогүйгээр аяндаа буй болсон юм. Хүн амын шилжилтийг зогсоож чадахгүй юм. Энэ нь Төвд үндэстэн ба бусад үндэстний харилцаа холбоо, улс орны улс төр эдийн засаг соёлын ажиллагаанд хамтдаа оролцож, орчин үеийн бүтээн байгуулалтын үр шимийг хамтдаа хүртэхэд ашигтай юм гэж Хятадын төвд судлалын төвийн судлаач Дү Юнбинь үзэж байна . \орчуулсан Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе