• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олимпын тамирчид элчин сайдын яамныхантайгаа уулзалдав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-08-10 11:08:10

  БНХАУ-аас Англид суух элчин сайд яам болон Хятадын биеийн тамирын баг төлөөлөгчид 9-ний орой хамтарсан уулзалт үдэшлэг зохион байгуулж, Олимпын 5 аварга, элчин сайдын яамны ажилтнууд, Хятадаас Англид суугаа байгууллага нэгж, хятад иргэд, цагаачдын төлөөлөгчид оролцжээ. 

  Хятадын Олимпын баг төлөөлөгчдийн тэргүүн Лю Пэн уулзалт дээр үг хэлэхдээ, Лондоны зуны олимпын наадмын үеэр Англид суугаа элчин сайдын яам, Хятадын байгууллага нэгж, Хятад иргэд, цагаачид өөрийн орны тамирчдын тэмцээнд уухай хашхирч, урам хайрласан. Үүнд бид баг төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс баярлаж талархахын зэрэгцээ хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлж байна гэв.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе