• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондоны олимпын 10-ны өдрийн тэмцээний байдал

CRI       (GMT+08:00) 2012-08-11 16:23:12

      Тухайн орон нутгийн цагаар 10-ны өдөр Лондоны олимпын тэмцээн 14 дэх өдрөө үргэлжилж нийт 17 алтан медалийн эзэн тодорчээ. Хятадын төлөөлөгчид анх удаа тэмцээний өдөр алтан медаль аваагүй бөгөөд уран сэлэлтийн нэгжийн тэмцээнд ганц мөнгөн медаль авснаар Америк хоорондын алтан медалийн зөрөө их болжээ.

       Мөн өдрийн үдээс хойш Хятадын уран сэлэлтийн баг рекорд амжилт тогтоож, 194.010 оноогоор олимпын тэмцээнээс мөнгөн медаль авчээ. Уг тэмцээнд Оросын баг ямарч эргэлзээгүй алтан медаль авч, Испанийн баг хүрэл медаль авсан байна.

       Медалийн жагсаалтад Хятадын баг 37 алт, 25 мөнгө, 19 хүрэл медалиар алтан медаль болон медалийн ерөнхий тоогоор хоёрдугаар байранд жагсаагдаж, Америкийн баг мөн өдөр 2 алтан медаль авснаар 41 алт, 26 мөнгө, 27 медалийн тоогоор тэргүүн байранд жагсаагджээ.

        Америк, Хятадын дараа Их Британи, Орос, БНСУ 3-аас 5 байранд жагсаагджээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе