• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондоны олимпын 11-ний өдрийн мэдээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-08-12 16:58:05

        Лондоны олимп 12-ны өдөр өндөрлөнө. 11-ний өдөр шувтаргандаа орж, 32 алтан медалийн эзнийг тодрууллаа. Энэ нь уг олимп эхэлснээс нааших хамгийн олон алтан медальтай өдөр болсон юм. Хятадын тамирчид 1 алт авснаар 38 алтан медалиар удаалж, Америкийн баг 44 алтан медалиар тэргүүлжээ.

        Боксын эрэгтэйн 49 килограммын жингийн тэмцээнд Хятадын тамирчин Зөү Ши мин одтой оролцож, 13:10 оноогоор Таиландын тамирчныг хожин аварга болж, олимпын аваргын байраа баталсан ба мөн Хятадын боксчдын дотроос олимпын аваргын байраа баталж чадсан анхны хүн болжээ.

        Хөнгөн атлетикийн эрэгтэйн 4x100 метрийн буухиа уралдаанд аваргын байраа баталж ирсэн Ямайкийн баг 36 секунд 84 амжилтаар алтан медалийн эзэн болж, мөн дэлхийн шинэ тэмдэглэл тогтоожээ. Тус төрөлд Америк мөнгө, Тринидад болон Тобаго хүрэл медаль авчээ.

        Хөл бөмбөгийн шувтаргын тэмцээнд санаснаас гадуур дүн гарч, Мексикийн баг Бразилын багийг хожин аварга болов.

         Эмэгтэйн волейболын тэмцээнд Бразилын баг Америкийн багийг хожин аварга болж, Америкийн баг удаалан, Өмнөд Солонгосын баг 3-р байр эзлэв.

         Эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд Америкийн баг тэргүүлэн, Францын баг удаалж, Австралийн баг 3-р байр эзлэв.

         11-ний өдрийн алтан медалийн байдлаар, Америк 44, Хятад 38, Англи 28, Орос 21, Өмнөд Солонгос 13, Герман 11 алт авч эхний 6 байранд жагсжээ. \ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе