• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын баг тамирчдад баярын цахилгаан илгээв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-08-13 11:13:15

    ХКН-ын Төв Хороо, Хятадын Төрийн Зөвлөл 12-ны өдөр 30 дахь удаагийн Олимпид оролцсон Хятадын баг тамирчдад баярын цахилгаан илгээв.

    Баярын цахилгаанд тэмдэглэхдээ, дэлхий нийтийн анхаарлыг татсан 30 дахь Олимпын наадамд Хятадын баг тамирчид гарамгай амжилт гаргаж, 38 алт, 27 мөнгө, 22 хүрэл медаль хүртэж, алтан медаль ба медалийн жагсаалтын тэргүүн эгнээнд явж, Хятадын биеийн тамир спортын шинэ хуудсыг нээж, өөрчлөгдөн шинэчлэгдэж буй Хятад орны бүх үндэстнүүдийн ард түмний цог жавхлантай дүр төрхийг дэлхийн нийтэд харуулж чадлаа гэжээ.

    Хятадын баг тамирчид шинэ гараан дээр олсон бүх туршлагаа дүгнэж, сургамж авч, бардамналгүйгээр илүү их чармайж, спортод өрсөлдөх төвшин болон спортын ёс суртахууныг цаашид дээшлүүлж, Хятадын биеийн тамир спортын үйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж, спортын хүчирхэг орныг байгуулах, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулахын төлөө Хятадын онцлогтой социализмын шинэ байдлыг цогцлооход хувь нэмрээ оруулахыг хүсч байна гэж баярын цахилгаанд дурджээ. \орчуулсан Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе