• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүх орны тамирчид Лондонтой салах ёс гүйцэтгэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-08-13 17:23:21

    Тухайн орон нутгийн цагаар 12-ны орой "гайхамшиг" ба "маргаанаар " бялхсан Лондоны Олимп өндөрлөлөө. Энэхүү Олимпын их гэр бүлийнхний уулзалт өндөрлөх үеэр дэлхийн олон орны тамирчид янз бүрийн арга хэлбэрээр Лондонтой салах ёс гүйцэтгэв. 

    Дэлхийн өөр өөр улс орон, бүс нутгаас ирсэн, өөр өөр үндэстэн тамирчид 7-р сарын сүүлчээр Лондонд хуран цугларч, 8-р сарын 12-ны өдөр Олимпын бамбарыг унтрах үеэр салж одоцгоох болжээ. 4 жил тутамд нэг удаа болдог Олимпын цуглаан өндөрлөх үеэр тамирчид гар дахь гэрэл зургийн аппаратаар наадмын 20 гаруй хоногийн гайхамшигтай мөчүүдийг буулгаж үлдээсэн байна.
Пуэрто-Рикогийн тамирчин Рамон Аргентины тамирчидтай гараа алгадацгаан салах ёс гүйцэтгэж байлаа. Лондоны олимпын хотхон дахь богинохон хугацааны амьдрал нь түүнд мартагдашгүй сэтгэгдэл үлдээжээ.

     Тэрээр хэлэхдээ, Лондонд байх өдрүүдийг баяр баясгалантай сайхан өнгөрүүлсэн, энэ наадмаас манай орон 2 медаль хүртсэн юм. Би анх удаа Лондонд ирж байна. Эндхийн хүмүүс маш зочломтгой, сайхан ард түмэн байна гэжээ.

    Бельгийн тамирчин Бонн Лондоны Олимп өндөрлөх үеэр найзууддаа ил захидал илгээхээр төлөвлөж байлаа. Тэрээр Лондонд мэдэрсэн баяр хөөртэй уур амьсгал бүрийг ил захидалдаа бичиж үлдээсэн юм. Тэрээр бичихдээ, Олимпын уур амьсгал маш сайхан байна, үнэхээр сайхан байна. Тэмцээн нь их өрсөлдөөнтэй байсан, зохион байгуулалт нь ч эмх цэгцтэй сайн байлаа. Хүн бүр Олимпын сонирхолтой, хөгжилтэй уур амьсгалыг мэдэрч, манайхан ч бас яахын аргагүй дунд нь уусан орсон юм гэжээ.

    Олимпын хотхоны нөхцөл байдлын талаар хүмүүс ам булаалдан магтацгааж байсан юм. Францын тамирчид Олимпын хотхоны нөхцөл байдалд сэтгэл ханамжтай байна гэж Францын баг төлөөлөгчдийн ахлах ын орлогч Фаукуйт хэлж байжээ. Тэрээр хэлэхдээ,
6 Манай тамирчид Олимпын хотхонд тайван сайхан амьдарч, сэтгэгдэл өндөр байна, эргэн тойрны орчин ч намуухан сэлүүн. Бидэнд тулгарсан хүндрэлтэй асуудал бол зам харилцааны асуудал, энэ нь Олимпын хотхоны бяцхан дутагдалтай тал байна гэж хэлж болно. Ерөнхийдөө олимпын хотхоны амьдралд сэтгэл ханамжтай байна гэжээ.

    Казахстаны бөх Танатаров хэд хэдэн Олимпын тоног төхөөрөмж, нөхцөлийг харьцуулаад Лондоны олимпын хотхонд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ. Олимпын хотхоны нөхцөл нь маш тохилог юм. Өрөө бүрд хэд хэдэн ариун цэврийн өрөөтэй байж, ерөнхийдөө бусад Олимдийн хотхоноос дутахгүй нөхцөлтэй байна гэж Танатаров хэлжээ.

    ОХУ-ын спорт алхааны тамирчин Кирдяапкин Лондоны олимпоос биеийн тамир спорт, найрамдал нөхөрлөлийн онцгой агуулгыг мэдэрсэн байна. Өрсөлдөөнд нөхөрлөл нь бүр нандин зүйл болно гэж тэрээр үзэж байна. Тэрээр хэлэхдээ, Олимпын наадам нь дэлхийн биеийн тамир спортын хамгийн өргөн том цуглаан юм. Энэ цуглаанд хүн бүр баяр наадмын сэтгэлээр оролцож байна. Спортын өргөн чуулган болохоор халуун сэтгэлтэй байх нь хамгийн чухал зүйл юм гэж би үзэж байна. Тэмцээний төрлөөр тамирчид хүч сорин өрсөлдөх боловч эцсийн эцэст спорт, найрамдлын цуглаан болно. Энэ талаараа олимпын наадмын хамгийн чухал агуулга болж байна гэжээ.

    Лондоноос салан одоцгоож, 4 жилийн дараа Рио-Де- Жанейрод уулзах боллоо. Коморес улсын 16 настай тамирчин Сайрам анх удаагаа Олимпын тэмцээнд оролцож, хангалттай амжилт байгуулж чадаагүй ч Лондоны олимпын тамирчидтай адил сэтгэлгэгдэлтэй үлдсэн юм, тухайлбал 4 жилийн дараа Бразилын Рио-Де- Жанейрод дахин уулзалдахыг хүсч байна гэв. Энэ удаагийн Олимп үнэхээр гайхамшигтай болсон, маш сайн зохион байгуулсан. Бидний халуун сэтгэл ба аз завшаан холбогдсон юм гэжээ. \орчуулсан Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе