• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондоны Олимпийн алтан медалийн эзэд Шянганд айлчилна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-08-14 16:00:05

      Шянганы засаг захиргааны онцгой районы урилгаар, 2012 оны Лондоны Олимпын наадамд алтан медаль авсан зарим эх газрын тамирчид 8-р сарын 24-26-ны өдрүүдэд уг районд айлчилж, тус хотын иргэдэд агаарын теннис, ширээний теннис, усанд үсрэлтийн үзүүлэх тоглолтыг үзүүлэхийн зэрэгцээ соёл урлагийн тоглолтонд оролцох юм байна.

  Энэ удаагийн эх газрын алтан медалийн эздийн багийн Шянганд хийх айлчлал нь Шянган эх орондоо нэгдсэний 15 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагааны нэг хэсэг юм.

     Онцгой районы Иргэдийн хэрэг эрхлэх газрын байнгын нарийн бичгийн дарга Ян Лимэнь 13-ний өдөр хэлэхдээ, тамирчид дээд хэмжээний ур чадвар, уйгагүй хүчин чармайлтын хүчинд дэлхийн хамгийн өндөр төвшний тэмцээн болох Олимпын наадмаас гялалзсан амжилт гаргаж, улс орныхоо нэр төрийг өндөрт өргөсөн нь баярлууштай үйл хэрэг юм. Энэ удаад төлөөлөгчдийн баг Шянганд айлчлах нь хотын иргэд хамгийн ойроос алтан медалийн эздийн шилдэг тоглолтыг үзэж сонирхож, тэдэнтэй харьцаж, амжилт олсон туршлагаас нь хуваалцах нөхцөл боломжоор хангагдах юм гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе