|
|
||
"Төвдийн эх үүсвэр, Төвдийн хувь тохиол" сэдэв дор болж буй 2012 оны Төвдийн Я Лун соёлын наадам 8-р сарын 15-ны өдөр Төвдийн Шань Нань дүүргийн Зэ Дан сууринд нээгдэв. Төвд ший жүжиг, гар урлал, үндэстний дуу бүжгийн тоглолт зэрэг биет бус соёлын өвийн үзүүлбэрээс гадна ардын дууны тэмцээн, үндэстний уламжлалт биеийн тамир спорт, соёлын чуулга уулзалт, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдийг 7 хоногийн хугацаанд зохион явуулах болно.
Төвдийн Шань Нань дүүргийн аялал жуулчлалын газрын дарга Чиу Линь хэлэхдээ, энэхүү соёлын үйл ажиллагаа нь өргөн цар хүрээтэй, баялаг агуулгатай байж, үндэстний соёлыг дэлгэрүүлж, түүний утга агуулгыг судлах зорилготой бөгөөд төвд үндэстний зан заншил, газар тариалангийн соёл иргэншил, төвд эм эмнэлэг, танка зураг зэрэг соёлын агуулгуудыг төвлөрүүлэн тусгах болно. Соёлын наадмаар мөн "Ван Гөүгийн баяр" ардын зан заншлын жуулчлал, Сөү Мү Шяний Жэ Гүгийн малчдын баяр, Жя Ча шяний хушганы баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулж, ирэх жуулчдын тоо 100 мянгыг давна хэмээн тооцоолж байна гэжээ. \ орчуулсан Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |