• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Монгол Судлал-Шинэ Чиг Хандлага" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов

CRI       (GMT+08:00) 2012-08-16 17:11:41

МУИС-ийн МСХ-ны гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй

     "Монгол Судлал-Шинэ Чиг Хандлага" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 8-р сарын 16-ны өдөр МУИС-ийн Монгол Японы Төвийн их танхимд нээгдлээ. Чингис хааны мэндэлсний 850 жил, Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан зохиогдож буй уг хуралд олон орны нэр хүндтэй эрдэмтэн мэргэд оролцож, монгол хэл утга зохиол, Монголын түүх соёл судлалын чиглэлээр сонирхолтой илтгэл тавилаа. Мөн монгол судлалд тулгамдаж буй асуудлыг хөндөх, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар шинэ санаа, дүгнэлт дэвшүүлэх, монгол судлаачдын арга барил, туршлагыг нэмэгдүүлэх зорилготой юм. Тус удаагийн монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хоёр хоног явагдаж, 8-р сарын 17-ны өдөр өндөрлөх юм. Уг арга хэмжээний үеэр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, профессор доктор Ж.Бат-Ирээдүйтэй уулзаж ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна. \Сурвалжлагч Ч.Гантөмөр Улаанбаатараас мэдээлэв \

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе