|
|
||
8-р сарын 21-ний өдөр Өвөр Монголын Зүүн Хатавч боомт ашиглалтад орсны 20 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний нээлтийн ёслол Шилийн Гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Зүүн Хатавч боомтод болов.
Хятадын худалдааны яамны судалгааны газрын орлогч дарга Ли Гуанхуй, Хөдөө аж ахуйн яамны мал аж ахуйн газрын орлогч дарга Ян Жэньхай, Өвөр Монголын худалдааны танхимын боомтын хэрэг хариуцсан газрын орлогч дарга Лю Сун, Шилийн Гол аймгийн ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын ажлын газрын орлогч дарга Алтанбуян, Зүүн Үзэмчин хошууны намын хорооны нарийн бичгийн дарга Өлзий, хошуун дарга Хэшигбүрэн, Монгол улсын Сүхбаатар аймгийн их хурлын дарга Шижирбаатар, Сүхбаатар аймгийн засаг даргын орлогч Хосбаяр зэрэг Хятад Монголын талын албаны хүмүүс нээлтийн ёслолд оролцжээ.
Мөн өдөр, Зүүн Хатавч боомтын ложистикийн хүрээлэн ба аж үйлдвэрийн хүрээлэнгийн барилгын ажлыг эхлүүлэн тууз хайчлах болон шавь тавих ёслол болов. \орчуулсан Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |