• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дай Бигүө: Монголын шинэ засгийн газартай ойлголцлоо гүнзгийрүүлэхийг хүсэж байна

CRI       (GMT+08:00) 2012-08-24 09:07:50

      Монгол улсын шинэ Их Хурал, шинэ Засгийн газар байгуулагдсан үеэр, Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бигүө 23-ны өдөр Монгол улсад албан ёсны айлчлал хийхээс өмнөхөн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдсэн сурвалжлагд бичгээр хариу өгсөн байна. Дай Бигүө хэлэхдээ, энэ айлчлалаараа Монгол Улсын шинэ Засгийн газартай харилцаа холбоо тогтоож, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцож, хоёр улсын харилцааг урт хугацаанд эрүүл саруул, тогтвортой хөгжүүлэхийг хүсч байна гэжээ.
  
      Дай Бингүө хэлэхдээ, Саяхан Монгол Улсад Улсын Их Хурлын сонгууль амжилттай явагдаж, шинэ парламент, шинэ Засгийн газар байгуулагдсан нь монголчуудын хувьд давхар тэмдэглэлт үйл явдал боллоо. Хятадын тал үүнд баяр хүргэж байгаа бөгөөд шинэ парламент, шинэ засгийн газрынхаа удирдлагаар улс орныхоо хөгжлийн аливаа үйлсэд улам их амжилтыг олохыг Монголын ард түмэнд хүсэн ерөөж байна. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг. Өнөөдөр Хятад, Монголын харилцаа түүхийнхээ хамгийн сайн үед байна. Хятад, Монголын харилцааны үндэс суурь бат бэх, хамтын ажиллагааны боломж их, хөгжлийн төлөв нь ирээдүйтэй сайхан байна гэдэгт би гүнээ итгэж байна гэжээ.

       12 дугаар таван жилийн төлөвлөгөөгөөний хугацаанд Хятад улс Монгол улсыг оролцуулсан хөрш орнуудтай ямар талаар нээн хөгжүүлэх хамтын ажиллагаа тухайн Дай Бингүө хэлэхдээ, "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг" гэдэг. Хятадын хөгжил нь хөрш зэргэлдээ улс орнуудад тулгуурлахын зэрэгцээ тэдгээрийн хөгжил цэцэглэлтэд эрч хүчийг өгч байгаа билээ. Хятадын 12 дугаар таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилт нь Хятад, Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ховор боломж, өргөн уудам орон зайг бий болгож байна. Бид энэ таатай завшааныг ашиглан Монголын талтай хамтран хамтын ажиллагааны шинэ салбар, түүнд хүрэх арга замыг ажил хэрэгчээр, нээлттэй байдлаар эрэлхийлж, уул уурхай, эрчим хүчний бүтээгдэхүүнийг гүн боловсруулах, харилцан холбогдох дэд бүтцийг барьж байгуулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цэвэр, ногоон эрчим хүчийг ашиглах зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, хамтын хөгжилд хүрэхийг хүсч байна гэжээ.

       Дай Бигүө хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд Монгол Улс уул уурхайд түшиглэн улс орноо хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, эдийн засгаа хурдацтай хөгжүүлж ирлээ. Бид Монгол Улсын уул уурхайд түшиглэн улс орноо хөгжүүлэх бодлогыг тууштай дэмжин, идэвхтэй оролцож, уул уурхайн түүхий эдийг гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах аж үйлдвэрийн сүлжээ бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Энэ чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хоёр улсын хамтын ажиллагааны үр өгөөжтэйг улам дээшлүүлэн, хоёр улс, хоёр ард түмэнд тустай үйлс илүү ихээр бүтээх болно гэжээ.

       Хятад Монгол хоёр орны олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагааны тухай Дай Бигүө хэлэхдээ, Монгол Улс бол НҮБ-ын чухал гишүүн орон бөгөөд бүс нутгийн нөлөө бүхий улс юм. Хятад, Монгол хоёр улс олон улс, бүс нутгийн олон чухал асуудлаар ижил буюу төстэй байр суурь, санал бодолтой байдаг юм. Хятадын тал Монголын талтай хамтран олон улс, бүс нутгийн үйл ажиллагаан дахь хэлхээ холбоо, уялдаа зохицуулалт, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлж, бат бөх энх тайван, хамтын хөгжил цэцэглэлт, эв зохист бүс нутгийг бүтээн байгуулахын төлөө хүч чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе