• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дай Бигүө: Хятад улс энх тайван, аюулгүй, хамтдаа хожсон, хамтдаа цэцэглэн хөгжсөн, эв зохист бүс байгуулахыг зорьж байна

CRI       (GMT+08:00) 2012-08-24 09:07:54

     Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бигүө 23-ны өдөр цохон тэмдэглэхдээ, БНХАУ болон зарим хөрш орны хооронд газар нутгийн болон далай тэнгисийн эрх ашгийн маргаантай асуудал байгаа. Холбогдох улс орнууд Хятадын талтай хамтаар чармайж нэгэн чиглэл баримтлан урагш ахихыг хүсэж байна. Бүс нутгийн улс орнууд холбогдох асуудлыг шийдвэрлэх ухаан, чадавхтай байж, өөрийн хүчиндээ түшиглэн асуудлыг зохицуулж чадна гэдэгт бид итгэлтэй байна гэжээ. 

      Монгол улсын шинэ Их Хурал, шинэ Засгийн газар байгуулагдсан үеэр, Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бигүө 23-ны өдөр Монгол улсад албан ёсны айлчлал хийхээс өмнөхөн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдсэн сурвалжлагд бичгээр хариу өгсөн байна. 

     Үүнд БНХАУ хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах, түншлэх, эрх тэгш харилцан ашигтай байх, хамтаар хөгжих бодлого баримталж ирсэнээр хэр үр дүнд хүрч байна вэ. Ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ? гэсэн асуултад хариулах үед Дай Бигүө хэлэхдээ, БНХАУ нь энх тайвнаар хөгжих замаар тууштай замнаж ирсэн. Ингэхдээ юуны өмнө хөрш зэргэлдээ улсуудтайгаа харилцах харилцаандаа энэ бодлогыг баримталдаг нь хөрш улсуудад ч ашиг тусаа өгч байгаа. Хятад улс хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах, түншлэх бодлогыг тууштай баримталж, тэдний хамтаар энх тайван, аюулгүй, хамтдаа хожсон, хамтдаа цэцэглэн хөгжсөн, эв зохист бүс нутгийг бүтээн байгуулахыг зорьж байна гэжээ. 

      Дай Бигүө хэлэхдээ, БНХАУ-аас хөрш орнуудтай тогтоосон харилцаа амжилттай хөгжиж байна. Өндөр, дээд төвшний харилцаа холбоо өдрөөс өдөрт гүнзгийрч, бараг бүх хөрш орнуудтай өндөр, дээд төвшний харилцан айлчлал хийж ирлээ. Улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч ирсэн бөгөөд олон чухал асуудлаар бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж байна. Эдийн засгийн ашиг сонирхол улам бүр нийлж, Хятад улс нь хөрш орнуудынхаа худалдааны хамгийн том түнш болов. Хүмүүнлэгийн солилцоо улам өргөжиж, ард түмнүүдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөл гүнзгийрч ирлээ. Өнөөдөр олон улсын санхүүгийн хямралын уршиг мэдрэгдсэн хэвээр, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байгаа ч Ази, Номхон далайн бүс нутаг харьцангуй тогтвортой, хурдацтай хөгжлийн хандлагаа хадгалж, цаашид улам бүр хөгжих ирээдүй нь дэлхий нийтэд харагдаж байгаа нь дэлхийн эдийн засаг сэргэн өсөхөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах Хятад улсын энэ бодлого нь тус бүс нутгийн ард түмнүүдийн энх тайвныг эрхэмлэх, хамтын ажиллагааг эрмэлзэх, хөгжлийг түргэтгэх нийтлэг хүсэл эрмэлзэлтэй нийлж, бүс нутаг хийгээд даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулж буйг бодит жишээ, баримтууд нотолж байна гэжээ. 

      Дай Бигүө хэлэхдээ, Өнөөдөр олон улсын санхүүгийн хямралын уршиг мэдрэгдсэн хэвээр, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байгаа ч Ази, Номхон далайн бүс нутаг харьцангуй тогтвортой, хурдацтай хөгжлийн хандлагаа хадгалж, цаашид улам бүр хөгжих ирээдүй нь дэлхий нийтэд харагдаж байгаа нь дэлхийн эдийн засаг сэргэн өсөхөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах Хятад улсын энэ бодлого нь тус бүс нутгийн ард түмнүүдийн энх тайвныг эрхэмлэх, хамтын ажиллагааг эрмэлзэх, хөгжлийг түргэтгэх нийтлэг хүсэл эрмэлзэлтэй нийлж, бүс нутаг хийгээд даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулж буйг бодит жишээ, баримтууд нотолж байна гэжээ. 

     Дай Бигүө хэлэхдээ, Бүс нутгийн улс орнуудын дүр төрх өөр өөр, хөгжлийн төвшин харилцан адилгүй байгаагаас зарим улс орны хооронд зөрчил маргаан оршсоор байна. БНХАУ болон зарим хөрш орны хооронд газар нутгийн болон далай тэнгисийн эрх ашгийн маргаантай асуудал байгаа. Хятад улс яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар, энх тайвны аргаар олон улсын аливаа зөрчил маргааныг шийдвэрлэхийн төлөө байдаг. Ялангуяа хөрш орнуудтайгаа харилцахдаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зорилгоор дээрх зарчмыг баримталж, бүх талууд хүлээн авахуйц зохистой арга замыг эрж олохын төлөө байдаг юм. Цаашид нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт гарсан бид энэ л байр сууриа баримтлах болно. Хятадын талтай хамтран хамтын хүч чармайлт гаргаж, улам нягт харилцахыг бид холбогдох улсуудаас хүсч байна. Бүс нутгийн улс орнууд холбогдох асуудлыг шийдвэрлэх ухаан, чадавхтай байж, янз бүрийн эрсдэл, сорилтыг хамтдаа даван туулж, бүс нутгийн гэрэлт ирээдүйг мөр зэрэгцэн бүтээнэ гэдэгт бид итгэлтэй байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе