
8-р сарын 31-ний орой "Хятад улсын соёлын сар"-ын хүрээн дэх кино хоногийн нээлтийн ёслол Монгол улсын Улаанбаатар дахь соёлын төв ордонд боллоо. Уг нээлтийн ёслолд "Хуан жөү гээгээ" киногоор монголчуудын танил болсон Хятадын нэрт жүжигчин Жао Вэй, мөн Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга, Монгол улсын ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Жанцанноров нар оролцсон байна. Жүжигчин Жао Вэй хэлэхдээ, "Урилгаар Монгол улсад ирж, энэхүү ажиллагаанд оролцож байгаадаа сэтгэл өндөр байна, мөн Хятад Монголын соёлын солилцоонд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаадаа маш баяртай байна, Монголчууд та бүхэн Хятадын баялаг соёлтой танилцаж ойлгохыг хүсэж байна" гэлээ. Жанцанноров "өөрийн жинхэнэ авьяас чадвараар монголчуудад танигдсан сайн жүжигчин" хэмээн Жао Вэйг өндөр үнэллээ. Нээлтийн ёслолын дараа, жүжигчин Жао Вэйгийн тоглосон "Чи Би"(赤壁)хэмээх кино Соёлын төв ордонд үзэгчидтэй золгосон юм.
2012 оны Монгол дахь Хятадын соёлын сарын хүрээ хэмжээ өргөн, үргэлжлэх хугацаа уртаараа онцлог бөгөөд Хятадын кино долоо хоног нь түүний дотрох нэгэн үйл ажиллагаа байж, 9-р сарын 2-7-ны өдрүүдэд Монгол улсын Улаанбаатар дахь Өргөө кино театарт Хятадын "Фэй Чэн Ү Рао"(非诚勿扰), "Хуа Пи"(画皮)зэрэг шилдэг кинонууд дэлгэцнээ гарах юм. \сэтгүүлч Ч.Гантөмөр Улаанбаатраас мэдээлэв\
<< 1 2 3 4 5 >>