![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Төрийн зөвлөлийн цагаачдын ажил хариуцсан албаны орлогч дарга Рэнь Чилян 3-ны өдөр Бээжинд хэлэхдээ, 2011- 2015 оны хооронд Хятад улс гадаадын цагаач хятад хүмүүсийн Хятадын хилээр нэвтрэх болон Хятадад амьдрахад нь цаашид дөхөм үзүүлнэ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улсыг гадаадад нээлттэй байлгахын улмаар Хятад улс болон дэлхийн орнуудын хүмүүсийн хэлхээ холбоо нягтарч, Хятадын иргэдийн хилээр нэвтрэх болон Хятадад ирэх гадаадын иргэдийн тоо түргэн өсөж байна. Гадаадад байгаа цагаач болон хятад хүмүүсийн улс дамжин зорчих нь олширч, Хятад улстай хамтран ажиллах нь нэн илүү болж байна гэжээ.
Хятад улс Хятадад буцан ирсэн цагаачдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ, энэ талын ажлыг улам чангатгаж, гадаадын цагаач хятад хүмүүсийн Хятадын хилээр нэвтрэх, Хятадад амьдрахад нь бодлогын талын аятай орчинг буй болгож өгнө гэж Рэнь Чилян хэлсэн байна.
\Сарантуяа орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |