Эрээн боомтын экспорт импортын худалдааны хэмжээ 2 тэрбум 377 сая ам долларт хүрэв
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2012-09-03 10:36:41
Энэ оны 1-7-р сард, ӨМӨЗР-ны Эрээн боомтын экспорт импортын худалдааны хэмжээ 2 тэрбум 377 сая ам долларт хүрч, мөн үеийнхээс 13.97%-иар өсөн нэмэгдэж, хилийн худалдаа нь боомтын эдийн засгийн өсөлтийг татах гол хүчин болсон байна.
Бүртгэлээр, 1-7-р сард, Эрээн боомтын экспортын худалдааны хэмжээ 1 тэрбум 325 сая ам долларт хүрч, импортын хэмжээ тэрбум 52 сая ам долларт хүрчээ. Боомтын экспорт импортын худалдааны тээврийн хэмжээ 6 сая 500 мянган тоннд хүрч, үүнд зөвхөн 7-р сарын худалдааны тээвэрлэлтийн хэмжээ шинэ төвшинд хүрч, сая 100 мянган тоннд хүрчээ.
Эхний 7 сард, Эрээн боомтын экспортоор оруулсан төмрийн хүдэр 3 сая 150 мянган тоннд хүрч, мөн үеийнхээс 29%-иар өсөн нэмэгдэж, барааны тээвэрлэлтийн нийт хэмжээний тал хувьд дөхсөн байна. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл