|
|
||
Хятадын Зүүн Хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны 8-р яармаг 6-наас 11-ний өдрүүдэд Гирин мужийн Чанчүнь хотод болох гэж байна. Зүүн Хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны яармагийн зохион байгуулах комиссын орлогч дарга, Гирин мужийн Засгийн газрын нарийн бичгийн дарга нарын газрын орлогч нарийн бичгийн дарга хатагтай Хун Шя 5-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Зүүн Хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны 8-р яармагт дотоод гадаадын 10 мянга гаруй бизнесмен оролцоно. Уг яармаг агуулгын талаар шинийг санаачлан улам бүтээлч шинжтэй болсон байна. Хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа болон харилцан солилцоо хийх ажиллагааг мэдэгдэхүйц үр дүнтэй болгох зорилготой гэжээ.
Зүүн Хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны яармагийн зохион байгуулах комиссын орлогч дарга, Гирин мужийн Засгийн газрын нарийн бичгийн дарга нарын газрын орлогч нарийн бичгийн дарга хатагтай Хун Шя
Эх сурвалжаас үзвэл, уг яармаг худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа, хурал чуулган, соёлын солилцоогоор гол агуулга болгож, 8 павильоны 26 мянган лангуу ажиллаж байна.
Хятадын олон улсын радиогийн монгол, Солонгос хэлний нэвтрүүлэг 9-р сарын 6-ны 9 цагт Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны яармагийн нээлтийн ёслолыг сүлжээгээр шууд дамжуулна. Та бүхэн тухайн цагт хүлээн авч сонсоорой. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |