|
|
||
Жүн Шинь Агентлагийн Чанчүнь 9-р сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ: Зүүн хойд Азийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны дээд чуулга уулзалт 6-ны өдөр Чанчүньд болж, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань оролцож үг хэлсэн байна. Ван Чишань хэлэхдээ, өнөөгийн дэлхийн эдийн засаг маш их ээдрээн будлиантай байгаа нөхцөлд Зүүн хойд Азийн орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтаар өрсөлдөөн сорилтыг зохицуулах ёстой гэжээ.
Зүүн хойд Азийн 8-р яармагийн эдийн засаг худалдааны чухал үйл ажиллагааны нэг болсны хувьд Зүүн хойд Азийн эдийн засаг худалдааны дээд чуулга уулзалтад Хятад, Орос, БНАСАУ, Монгол, БНСУ, Япон зэрэг орны улс төрчид, Олон улсын банк санхүү болон хөрөнгө оруулалтын байгууллагын дээд удирдагч, бүх дэлхийн нэрт худалдан авагчид, хөрөнгө оруулагчид, бизнесмен, дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжүүд, Хятадын болон гадаадын нэрт аж ахуйн нэгжүүдийн CEO-гийн төлөөлөгч, Хятадын болон гадаадын холбогдох мэргэжилтэн судлаачид зэрэг 500 гаруй хүн оролцсон байна.
Хятад улс Зүүн хойд Азийн олон оронтой хамтаар өөр өөрийн давуу талаа бадруулж, хамтын ажиллагааны тогтолцоог улам боловсронгуй болгож, хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлж, худалдааны бүтцийг улмаар шилдэгжүүлж, эрчим хүч, эх баялаг, өндөр технологийн үйлдвэрлэл, банк санхүү, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэж Ван Чишань бас цохон тэмдэглэсэн байна. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |