|
|
||
9-р сарын 6-ны өдөр Улаанбаатар хотын Бишрэлт зочид буудалд Монгол Хятадын залуучуудын нөхөрсөг уулзалтын нээлтийн хүлээн авалт болж, Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Хятадын Коммунист залуучуудын эвлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын Нарийн бичгийн дарга Ван Хунян нар оролцож үг хэллээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр орны харилцаа хурдацтай хөгжиж, олон томоохон амжилтад хүрсэн юм. Энэхүү найрамдалт харилцаа, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр улсын залуучууд, залуучуудын байгууллагууд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд энэ хүрээнд өнгөрөгч 2011 онд Монгол Улсын 200 залуу БНХАУ-д айлчилсан бол энэ удаад Хятадын 60 залуу Монгол Улсад айлчлан ирсэн байна. Энэхүү айлчлал 9-р сарын 11-ний өдөр болтол үргэлжлэх бөгөөд төлөөлөгчид Монгол Улсын Эрдэнэт хотоор аялж, аж үйлдвэр пүүс компанитай нь танилцах юм. \сурвалжлагч Ч.Гантөмөр\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |