
ӨМӨЗР-ны Ардын засгийн газраас ерөнхийлөн зохион байгуулсан "Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт-2012"- арга хэмжээний нээлтийн ёслол 10-ны үдээс өмнө Эрээн хотод боллоо.

3 хоног үргэлжлэх уг арга хэмжээ нь "Шинийг бүтээх- Хамтран ажиллах-Хөгжих-Хамтаар ялалт байгуулах " гэх уриан доор болж байгаа бөгөөд Хятад, Монгол, Орос 3 орны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн Форум, хамтын ажиллагааны төслийн танилцуулаг хийх, уран сайхны концерт тоглолт зэрэг хөтөлбөрөөр явагдаж байна.
1 2