|
|
||
"Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт-2012" - арга хэмжээний салбар уулзалт болох Хятад-Монголын эдийн засаг худалдааны форум болон, Хятад-Оросын эдийн засаг худалдааны форум 10-ны үдээс хойно Эрээн хотод боллоо.
Хятад-Монголын эдийн засаг худалдааны форум дээр Эрээн хотын захиргааны дарга Бао Чүнмин, Замын-үүдийн бүрэн эрхт төлөөлөгч Д.Мандах, Хятадаас Монголд суух элчин сайдын яамны элчин сайлд асан Хуан Жякүй, Монгол улсын Дорноговь аймаг, Сэлэнгэ аймгийн холбогдох төлөөлөгч зэрэг 12 хүн лекц уншиж, Хятад Монгол хоёр талын түлхүү сонирхож байдаг хил гаалиар нэвтрэхийг хялбарчлах, уул уурхайн нөөц баялгийг нээн ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалт, соёл боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж, нүүрлэж буй асуудлыг дэвшүүлж, мөн угтан нээгдэж буй аз боломж, эрэлт шаардлагын талаар санал бодлоо солилцжээ. \Алтанхуар редакторлав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |