|
|
||
ӨМӨЗР болон Монгол улсын монгол анагаах ухааны чуулга уулзалт 18-ны өдөр Улаанбаатарт зохиогдож, Хятад Монгол хоёр орны эм эмнэлгийн салбарын 100 гаруй эрдэмтэн судлаачид хамтран уламжлалт монгол анагаах ухааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар судлан ярилцжээ.
ӨМӨЗР-ны ардын засгийн газрын хэвлэлийн албаны тамгын газрын дарга бөгөөд гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн орлогч дарга Бай Юйган уулзалт дээр хэлсэн үгэндээ, урт хугацааны турш ӨМӨЗР монгол анагаах ухааныг хамгаалж, уламжлан хөгжүүлэхийг чухалчлан үзэж, монгол эм эмнэлгийн хөгжлийг ахиулах, дэмжих талаар цуврал бодлогыг явуулсаар ирсэн юм. Хятад Монгол хоёр талын монгол анагаах ухааны салбар хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, монголчуудын эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн монгол анагаах ухааны талаарх амжилт бүтээлийг цаашид уламжлан дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэжээ.
Монгол анагаах ухаан бол монголчуудын өвчин эмгэгтэй он удаан жилийн турш тэмцсэн тэмцлийн туршлагыг дүгнэж, өөрийн гэсэн өвөрмөц онолын системийг бүрдүүлж, хуримтлуулсан эмчтлгээний нандин туршлагаар анагаах ухааны салбарт өвөрмөц байр сууриа босгосон гэдгийг хоёр талын холбогдох эрдэмтэн судлаачид санал нэгтэй хүлээн зөвшөөрч байлаа.
Өвөр Монголын олон улсын Монгол эмнэлгийн 15 мэргэжилтэн эмч 19-20-ны өдрүүдэд Монгол улсын өвчтөнүүдэд оношилгоо хийх болсноор бүртгүүлсэн хүний тоо 300-г даваад байна. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |