• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын хэвлэл мэдээллийн 3-р форум Улаанбаатарт болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-09-20 17:52:49

          Хятад Монголын хэвлэл мэдээллийн 3-р форум 20-ны өдөр Улаанбаатарт болов. Уг форум "ажил хэрэгч хамтын ажиллагаа, хамтын хөгжил" урианд болж байна.

          Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Районы Засгийн Газрын хэвлэлийн албаны дарга Бай Юйган хэлэхдээ, Хятад Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэн байж, хоёр ард түмний ойлголцол, найрамдлыг зузаатган, хоёр орны найрсаг хөршийн харилцааг тасралтгүй урагшлуулж, хоёр орны хамтын хөгжил цэцэглэлт ба ард түмний амар амгалан байдлыг биелүүлэх нь хоёр орны хэвлэлийн хүмүүсийн хамтын үүрэг хариуцлага болно гэжээ.

          Энэ удаагийн форум нь хоёр талын хамтын ажиллагааг улам ажил хэрэгч болгоход тус дөхөм үзүүлэн, хоёр орны хэвлэл мэдээллийн цаашдын хөгжлийг ахиулах чухал агуулгатай гэж Бай Юйган хэлсэн байна.

          Хятадаас Монголд суугаа элчин сайд Ван Шяолун хэлэхдээ, өнгөрсөн онд Хятад Монгол хоёр орон стратегийн түншийн харилцаа байгуулж, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа улам өргөсөж, хоёр орны харилцаа нь түүхэн шинэ цаг үед хүрсэн байжээ. Хэвлэлийн салбарын солилцоо, хамтын ажиллагаа нь Хятад Монгол харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг, хоёр орон түүнчлэн хоёр орны ард түмний ойлголцол, итгэлцэл хийгээд найрамдлыг гүнзгийрүүлэх үйлст онц бөгөөд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм гэжээ./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе