• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн 3-р форум Улаанбаатарт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-09-21 11:07:32

      Хятадын соёлын сарын хүрээнд зохион байгуулагдсан "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн 3-р форум" 20-ны өдөр Улаанбаатар хотын Чингис Хаан зочид буудалд боллоо. Хоёр орны хэвлэл мэдээллийн 50 гаруй байгууллагын удирдлалга, сэтгүүлч, судлаач нийт 100 гаруй хүн форумд оролцож, "Хамтын ажиллгаа, хамтын хөгжил" уриан дор хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдал, оршиж байгаа асуудал, хөгжлийн хэтийн төлөвийг харилцан танилцуулж, хамтран ажиллах боломжийг эрж хайсан байна.

      Форум дээр мөн ӨМӨЗР-ны Хэвлэл мэдээллийн алба болон Монголын Сэтгүүчдийн эвлэл хамтын ажиллагааны гурван жилийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Хятадын Олон Улсын Радиогаас CRI сайтын дэд захирал Дуань Шуан, Монгол хэлний редакцийн дарга Гэрэлт нар оролцож, Гэрэлт ХОУР-гийн үйл ажиллагааны талаар илтгэл тавьж танилцуулсан байна. \Манай радиогийн сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе