![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Төв Азийн байгалийн хийгээр гол эх үүсвэрээ болгож, баруун бүсийн нутгийн хийг зүүн нутагт зөөвөрлөхдөө Хятадын 10 муж районаар дайран өнгөрдөг 3 дах шугамын ажлыг 16-ны өдөр Бээжин, Шиньжянь, Фүжяньд зэрэг эхлүүлснээр уг хоолойн жилийн нийлүүлэлтийн хэмжээ нь 30 тэрбум шоо метрийг давах болно.
Баруун нутгийн хийг зүүн нутагт зөөвөрлөх хоолойн 3 дах шугамын ажилд нийт 125 тэрбум юаны хөрөнгө оруулсан байна. Нийт уртын хэмжээ нь 7300 гаруй км болох уг хоолойн жилийн нийт нийлүүлэлтийн хэмжээг 30 тэрбум шоо метрээр төлөвлөжээ.
Баруун нутгийн хийг зүүн нутагт нийлүүлэх 3 дах шугамын гол байгалийн хийн нийлүүлэгчид төв Азийн Туркменстан, Узбекистан, Казахстан зэрэг гурван орны байгалийн хий байхаас гадна мөн Шиньжяны нүүрснээс ялгаруулсан байгалийн хийгээр нэмэлт эх сурвалж болгожээ. Үүнд жилд төв Азиас 25 тэрбум шоо метр, Шиньжяны Илигээс 5 тэрбум шоо метр байгалийн хийг нийлүүлэхээр төлөвлөж байна. \Хуар\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |