![]() |
|
![]() |
![]() |
|
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Сүүлийн хэдэн жилд, олон улсын хэвлэл мэдээллийнхэн Хятад улсыг улам их анхаарах болж, Хятадын асуудлаарх мэдээ мэдээлэл нь огцом нэмэгдэж, тус улсын үйл хөдлөл бүхэн нь мэдээллээр цацагдах болжээ. ХКН-ын 18-р хурал удахгүй хуралдах гэж байгаа үеэр, олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсад улам илүү анхаарлаа хандуулах болсон байна, үүний нэг гол хүчин зүйл нь даруй даяарчлал улам гүнзгийрэхийн хирээр Хятад улсын улс төр, эдийн засгийн хөгжил нь олон орны өөрийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой болсонд оршино.
Хэрэг дээрээ банк санхүүгийн хямрал, Европын өрийн хямрал болон Америкийн өрийн хямрал зэрэг үүссэний дараа, дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр хэмээгдэх Хятад улсад хэрвээ иймэрхүү хямрал, бүр бүх салбарыг хамарсан эдийн засгийн хямрал үүсвэл яадаг бол? Тэр үед Америк болон Европ тив яах бол? Бүх дэлхий ертөнц яах вэ? гэсэн асуултууд дэлхийн улс орнуудын засгийн газрын албан тушаалтнууд болон эрдэмтэн мэргэжилтнүүд бодоцгоосон байна.
Хятад улсын хөгжлийн дэвшил хөгжлийн төсөөлөл, нэгтгэсэн төлөвлөгөө, алхам бүр нь зөвхөн Хятад улс хөгжлийг замналыг сонгоход нөлөөлөх төдийгүй, мөн бүх дэлхийн өөрчлөлтөд нөлөөлж байдаг. Үүнд Хятад улсын хөгжлийн бүдрэл нь улс орнуудад сэрэмжлүүлэг болж, харин ололт амжилтын туршлагыг нь улс орнууд зээлдэн авч хэрэгжүүлж байдаг. Хятад улсын өөрчлөлт нь дэлхийн өөрчлөлтийн салшгүй нэг хэсэг гэж хэлж болох юм.
Олны мэдэж байгаагаар, Хятад улсын өөрчлөлт нээлт нь өөрийн хөгжлийн асуудлын тулгамдсан шаардлагаас үүссэн юм. Өөрчлөлт нээлтийн эхний 1978 оны үеэр, Хятад улсын GDP нь Японы GDP-ийн 1/6-тай тэнцэж, газар сайгүй ядууралтай байж, Хятад улс дэлхийн орчин үеийн бүтээн байгуулалтын дэвшлээс хоцорч байжээ. Тэгэхэд өнөөдөр, хүмүүс Хятад улсын өөрчлөлт нээлтийн ололт амжилтыг хараад гайхан биширч, энэхүү аугаа их өөрчлөлтийн бодлого, арга хэмжээ нь даяарчилсан утга агуулгатай болон бүхий л хүн төрөлхтний түүхэнд ач холбогдлоо өгсөн юм хэмээн үзсэн байна. Нийт Азийн хөгжил мандал, дэлхийн хэмжээний эрхийн шилжилт болон хөрөнгийн шилжилт, олон төрлийн орчин үеийн хөгжлийн хэлбэр маяг нэгэн зэрэг хөгжсөн зэрэг том чухал үйл хэргийн дагуу, Хятад улсын өөрчлөлт нээлтийн үйл явц дахь бэлэг тэмдгийн чанартай үйл ажиллагаа болгон нь дэлхийн том өөрчлөлтийн нэг хэсэг хэмээн хүмүүст ойлгогддог байна.
30 гаруй жилийн өмнө, Хятад улс эхэлж өөрчлөлт шинэчлэл хийх үед тодорхой онолын баримтлалгүй , мөн нарийвчилсан зураг төлөвлөгөө ч үгүй байж, зөвхөн бодит байдлаас үүссэн өөрчлөлтийн явцад дүгнэлт хийж, дүгнэлтийнхээ дагуу өөрчлөлт хийхийг баримталсан юм. Тухайн үед, хэн ч өөрчлөлтийн ололт амжилт, ач холбогдлыг урьдчилан төсөөлж чадахгүй байсан. Гэвч хамгийн сүүлд өөрчлөлтийн үр дүн нь аль ч онол, зураг төлөвлөгөөнөөс давж, хүмүүсийн хэчнээн жилээр зөв хэмээн баримталсаар ирсэн үзэл бодлын хэв загварыг эвдсэн юм. Хятад улсын өөрчлөлт нь ямар үндсэн онцлогтой вэ? гэж асуувал хамгийн чухал зүйл нь даруй үзэл бодлын хэв загварт баригдахгүй байж, бодит байдлаас үүсэн асуудлыг зохицуулахад оршино.
Түүх заримдаа хүмүүсээр тоглож байх шиг байдаг. Хятад улс үзэл бодлын хүлээснээс мултарч, бодит байдлаас үүсэх замаар аялсан энэхүү хэсэг хугацаанд, Америк тэргүүтэй өрнөдийн орнууд харин ирэх тусмаа үзэл бодлын хүлээсэнд баригдаж, бодит байдлаас гажсан байна.
Гэвч, Америк болон Европыг банк санхүүгийн хямралд оруулсан хамгийн чухал хүчин зүйл нь юу вэ? гэвэл үнэндээ нийгмийн чанартай үнэ цэнийн үзэл ойлголтын хүлээснээс болсон юм.
Өрийн хямрал бол урт хугацааны турш их хэмжээний асрамжийн бодлого хэрэгжүүлсний үр дагавар байж, энэхүү их хэмжээний асрамжийн бодлого нь дахин өрнөдийн ардчилсан тогтолцоотой нягт холбоотой байж, засгийн газрынх нь цомтголын бодлого нь ардчилсан хүчнийхний хатуу эсэргүүцэлтэй шууд тулгардаг. Өрнөдийн ардчилсан тогтолцоо нь үзэл бодлын үхмэл хэв загвар болсны улмаас өрийн хямрал нь ч тайлагдашгүй зангиа болсон байна.
Банк санхүүгийн хямрал бол урт хугацааны турш том хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн чөлөөт хөгжлийг дураар нь тавьж, засгийн газрын хяналт удирдлага нь чөлөөт үзлийн хатуу эсэргүүцэлтэй тулгарснаас болжээ. Өрнөдийн чөлөөт үзэл баримтал нь үзэл бодлын хэвшмэл хэлбэр болсон болохоор банк санхүүгийн хямрал нь тайлагдашгүй зангилаа болжээ. Тийм болохоор өрнөдийн бүх талын өөрчлөлт нь тулгам болоод байна.
Үнэндээ, Хятад улсын өөрчлөлтийн үйл явц нь зөвхөн 30 гаруйхан жил үргэлжилж, өөрийн асуудал ч их олон байна, гэвч үзэл бодлын хэвшмэл байдлыг эвдсэн Хятадын өөрчлөлт нь өрнөдийн орнууд шиг олон тайлагдашгүй зангилаагүй учраас илүү зоригтойгоор эрэл хайгуул хийж, өөрийгөө үргэлжлүүлэн улам гүнзгий өөрчлөн, урагш ахиж давшиж болох юм. Ингэвэл Хятадын өөрчлөлт нь дэлхийд улам чухал ач холбогдлоо өгөх болно.\Д.Х\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |