• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

400 мянга гаруй тариачин хямд цахилгаан хэрэглэдэг болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-10-17 16:48:09

        Сэтгүүлч 16-ны өдөр Хятадын зүүн нутгийн Ань хуй мужид хуралдсан холбогдох хурлаас мэдээлснээр, одоогийн байдлаар Хятадын 400 мянга гаруй тариачин хямд цахилгаан хэрэглэдэг болсноор 100 мянган га ой модыг хамгаалж чаджээ.

        Хятад улс 2009 оноос эхлэн бага оврын усан цахилгаанаар түлшийг орлуулан экологийг хамгаалах төслийг бүх талаар хэрэгжүүлж, үүнд Хятадын 22 муж, шууд харьяа хот, өөртөө засах район болон Шинь жяны бүтээн байгуулалтын армийг хамруулсан байна. Бага оврын усан цахилгаанаар түлшийг орлуулах төслийг хэрэгжүүлснээр иргэд хямд цахилгаан хэрэглэдэг болж, амьдралын чанар чансаа тодорхой дээшлэн, ойн бүрхэвчийг үр ашигтай хамгаалж чадсан тул экологи байгаль орчин сайжирсан юм. Тус төслийг бүрэн хэгэжүүлснээр 1 сая 700 мянгаад оршин суугчдын хэрэглээний шатахууны асуудлыг шийдвэрлэн, 420 мянга га ой модыг хамгаалах юм. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе