• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Чанчүнь Пакистанд айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-10-17 17:26:22

         ХКН-ны улс төрийн товчооны байнгын гишүүн Ли Чанчүнь орон нутгийн цагаар 17-ны өдөр Исламбадад хүрч, Пакистанд хийх албан ёсны айлчлалаа эхэллээ.

         Ли Чанчүны онгоцны буудалд бичгээр тараасан үгэндээ, Пакистан бол Хятадын уламжлалт нөхөрсөг хөрш мөн бөгөөд стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Дипломат харилцаа тогтоосон 61 жилийн турш хоёр орны харилцаа эрүүл саруул, тогтвортой хөгжсөөр ирлээ. Дэлхий нийтийн өнөөгийн шинэ орчинд хоёр орны хамтын ажиллагааны түншийн харилцааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр ард түмний үндсэн ашиг тусад нийцэх бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжилд ч тустай юм. Хятадын засгийн газар Хятад, Пакистаны харилцааг гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болгон, хоёр орны бүх талын ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэн, харилцаагаа шинэ хөгжлийн шатанд хүргэхийг хүсэж байна гэжээ.

         Айлчлалын үеэр тэрээр Пакистаны ерөнхийлөгч Асиф Ал Зардаритай уулзах ба олон салбарын нөхөрсөг хүмүүстэй өргөн цар хүрээнд ярилцах юм. Тэрээр хэлэхдээ, энэ айлчлал хоёр орны ард түмний нөхөрлөлийг улам зузаатгаж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа болон хамтын хөгжлийг эрчимжүүлэх, мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд шинэ хүч нэмэр үзүүлэх болно гэдэгт найдаж байна гэжээ. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе