• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс амьдралын доод баталгаагны мөнгийг баталгаажуулах болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-10-17 16:58:01

    Хятадын Сангийн яам, Иргэний засаг захиргааны яам саяхан "хот хөдөөгийн амьдралын доод баталгааны мөнгийг хянан удирдах арга"-ыг нийтэлж, эл мөнгийг нээлттэй, шударга, адил тэгш зарчмын дагуу хуваарилж, шагналаар нөхөн олговрыг орлуулах механизмыг эрчимжүүлнэ гэж тодорхой заажээ.

    Хот хөдөөгийн амьдралын хамгийн бага баталгааны мөнгө нь улсын холбогдох тогтоолын дагуу хот хөдөөгийн амьдрал ядуу иргэдийн амьдралын үндсэн нөхцлийг баталгаажуулах тусгай мөнгө болох юм. Үүнд хот хөдөөгийн амьдралын доод баталгааны мөнгө ба үнэ ханшийн нөхөн олговор, амралт турсгалт өдрийн нөхөн олговор, түр буюу нэг удаа олгох амьдралын нөхөн олговрын мөнгө зэрэг багтаж байна.

    Дээрх арга ёсоор, хот хөдөөгийн амьдралын доод баталгааны мөнгө бүрдүүлэх арга замд төсвөөс олгох мөнгө ба нийгмийн хандивын мөнгө багтаж байна. Шяниас дээших шатны сангийн байгууллага иргэний засаг захиргааны байгууллагатай хамтаар нээлттэй, тэгш, шударга байх зарчмын дагуу хүчин зүйлийг харгалзаж хуваарилах аргаар амьдралын доод баталгааны мөнгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, зүй зохистой зохицуулж, шагналаар нөхөн олговрыг орлуулах механизмыг эрчимжүүлэн, амьдралын доод баталгааг хангах ёстой. Уг аргыг 10-р сарын сүүлчээс албан ёсоор хэрэгжүүлнэ. \орчуулсан Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе