![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 17-нд Төрийн Зөвлөлийн байнгын ажлын хурлыг даргалан хуралдуулж, өнөөгийн эдийн засгийн байдлыг задлан шинжилсэн бөгөөд энэ оны 4-р улирлын эдийн засгийн ажлыг зохицуулжээ. Хятад улсын эдийн засгийн өсөлт тогтвортой болж байгаа бөгөөд үргэлжлэн эерэг өөрчлөлтүүд гарч, энэ оны зорилтоо бүрэн биелүүлэх итгэл төгс байна хэмээн уг хурлаас үзсэн байна.
Хурлаас заахдаа, өнөөгийн Хятад улсын эдийн засгийн хөгжлийн ерөнхий байдал сайн байгаа бөгөөд эдийн засгийн өсөлтийн чиг хандлага нь тогтворжиж, энэ оны эхний 3 улиралд дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 7.7 хувиар нэмэгдсэн байна. Эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийг өөрчлөх болон эдийн засгийн бүтцэд зохицуулалт хийхэд нааштай амжилт гаргаж, хэрэглээний эрэлт хэрэгцээ нь эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх үүрэг роль нь илэрхий дээшилж, олон улсын орлого зарлага нь балансаа барьсан байна. Түүнчлэн ажлын байрны хангалтыг тогтворжуулж, оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэв. Барааны үнэ болон орон сууцны үнэ тогтвортой байдлаа хадгалсан гэжээ.
Хурлаас цааш нь тэмдэглэхдээ, өсөлтийг нэмэгдүүлэхийг хамгийн тэргүүн чухал байранд тавьж, банк санхүүгийн идэвхтэй бодлого болон валютын эрүүл тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой, түргэн өсөлтийг ахиулах хэрэгтэй. Мөн эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөн, бүтцэд нь зохицуулалт хийхээ түргэсгэж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, нээлттэй байдлаа өргөжүүлж, иргэдийн амьжиргаатай холбоотой ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ.\Д.Х\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |