![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Сурвалжлагч 18-ны өдөр Хятадын Хөх-мөрний гурван хавцлын корпорацаас мэдээлснээр, Хятадын бие дааж үйлдвэрлэсэн хамгийн том усан хөдөлгүүрийн төхөөрөмжийг 17-ны өдрийн үдээс хойш усанд туршиж эхэлжээ. Энэ төхөөрөмж ганцаарчлан ажиллах чадавхаараа дэлхийд хамгийн томд орж байна.
Хятадын бие дааж бүтээсэн 800 мянган мегаваттын том угсармал төхөөрөмжийг хоёр жилийн хугацаанд угсран нийлүүлж, усгүйгээр туршиж битүүмжилсэн байна. Энэ удаа Хятадын гурав дах том усан цахилгаан станц болох Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн ШянЖя далангийн усан цахилгаан станцад албан ёсоор туршиж байгаа юм. Тус туршилт 10 хоногийн хугацаатай бөгөөд 72 цаг унтраалгүй ажиллуулах юм байна. Хэрэв амжилттай болбол 10-р сарын сүүлч буюу 11-р сарын эхээр сүлжээнд нийлүүлэн цахилгаан гаргаж, бизнесийн хэрэглээнд оруулах юм.
Шянжя далангийн усан цахилгаан станц Хятадын баруун бүсийг нээн хөгжүүлэх төлөвлөгөөний хамгийн чухал эрчим хүчний үүсвэр станц бөгөөд цахилгаан гаргах, үер ус гамшгаас сэргийлэх, усан тээвэр, услах зэрэг ерөнхий чадавхтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Шянжя далангийн усан цахилгаан станцад 8 том оврын усан цахилгааны хөдөлгүүрийг угсрахаар төлөвлөж байна. Хөдөлгүүр бүр нь 800 мянган мегаваттын чадалтай тул хожим дэлхийд ганцаарчилсан чадавхаараа хамгийн том усан цахилгаан станц болох юм.\Уртнасан.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |