![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян 19-ний өдөр Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, оны эхний 9 сард Хятадын гадаад худалдааны ерөнхий хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6.2 %-р нэмэгдэж, харин Европын холбоо болон Японтой хийсэн гадаад худалдааны хэмжээ буурсан байна гэжээ.
Мэдээнд дурдсанаар, оны эхний 9 сард Хятадын гадаад худалдааны ерөнхий хэмжээ 2 триллион 800 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6.2 %-р нэмэгдэн, үүнд экспортын хэмжээ 7.4% , импортын хэмжээ 4.8 %-р тус тус нэмэгдэн худалдааны ашиг 148 тэрбум 300 сая ам.доллар буюу 25%-р нэмэгджээ.
Гадаад хөрөнгө оруулалтын хувьд энэ жилийн эхний 9 сард шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10%-р буурч, бодитой ашигласан гадаад хөрөнгө ч 3.8%-р буурав. Европын холбоо, Америк, Япон зэрэг хөгжингүй орны Хятад дахь хөрөнгө оруулалт өсөлт бууралттай, ерөнхийдөө бага хэмжээнд буурч байна.
Мэдээллийг үндэслэвэл, оны эхний 9 сард Хятадын дотоодын хөрөнгө оруулагчид дэлхийн 126 улс орны 3000 гаруй хилийн чинадын аж ахуйн нэгжид 52 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулал хийжээ, энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 30%-р нэмэгджээ. \Дүүрэнжаргал орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |