Бямба, 5 сарын 17, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжяны аялал жуулчлалын элч шалгаруулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-10-22 16:05:02

       Шиньжяны Уйгарын өөртөө засах районы аялал жуулчлалын газар зэрэг байгууллага нэгж хамтран зохион байгуулсан Хятадын Шиньжяны аялал жуулчлалын элч шалгаруулах анхдугаар тэмцээн саяхан Өрөмч, Харамай, Хүрэл зэрэг хотноо зэрэг эхэллээ.

       Уг үйл ажиллагаа нь Шиньжяны түүхэнд анх удаа болж байгаа Шиньжяны аялал жуулчлалын элч шалгаруулах томоохон нээлттэй тэмцээн ба 11-р сарын дунд хүртэл үргэлжлэх болно. Нийт Шиньжяны 1400 гаруй оролцогчдоос 4 үе шатны шалгаруулалтаар тус районы аялал жуулчлалын хамгийн сайхан элчийг шалгаруулах болно. Уг шалгаруулалтанд оролцогцдын хятад хэлний төв аялга, гадаад хэл, үйл хөдлөл, хувцас загвар, урлагийн авьяас, үндсэн мэдлэг боловсрол зэрэг олон талыг харгалзан үзэж эцсийн дүнд 10 хүнийг Шиньжяны аялал жуулчлалын элчээр тодруулж үнэмлэх гардуулах юм байна. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе