|
|
||
Болгарын засгийн эрх баригч нам байсан "Болгарын Социалист Нам"-ын танилцах багын тэргүүн бөгөөд Болгарын парламентын Болгар-Хятадын найрамдлын ажлын хэсгийн орлогч дарга Михайл Миков саяхан ХОУР-д ярилцлага өгөх үед хэлэхдээ, удахгүй Бээжинд хуралдах ХКН-ын 18-р хурал нь Хятад улсын эдийн засаг болон нийгмийн хөгжилд гүнзгий нөлөө үзүүлэх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, саяхан Хятад улсад айлчилж, тус улсын аугаа их ололт амжилттай биеэрээ танилцсан. Өнөөгийн Хятад улсын хотын бүтээн байгуулалт тасралтгүй түргэсэж, нийгмийн баталгаажилтын тогтолцоо улам боловсронгуй болж, иргэдийн амьжиргааны төвшин илт дээшилж байгаа зэрэг нь ХКН-ын засаглалыг хэрэгжүүлэх чадварыг бүрэн тусган харуулсан байна. Эдүгээ, Хятад улс эдийн засаг болон нийгмийн өөрчлөлтийн үедээ байж, дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилсээр байна. Иймэрхүү гол зангилгаа цаг мөчид, ХКН-ын 18-р хурал хуралдах нь ХКН-ын түүхэн дэх чухал утга агуулга бүхий хурал болох төдийгүй, энэхүү хурлаар Хятад улсын шинэ удирдагчдыг сонгож, Хятад улсын ирэх таван жилийн хөгжлийн талаар шийдвэрлэх нөлөө бүхий төлөвлөгөө гаргах болно гэжээ.
Михайл Миков ХКН болоод Болгарын Социалист Нам хоорондын хамтын ажиллагаа болон солилцоог өндрөөр үнэлжээ. Тэрээр 10-р сарын 10-аас 19-ний өдрүүдэд танилцах багын төлөөлөгчдөө даргалан Хятад улсад найрсаг айлчлал хийсэн юм.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |