БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн Байнгын хорооны 29-р хурал 23-ны өдөр хуралдаж, үнэт цаасны хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хоёр дахь удаа хянан хэлэлцжээ. Хянан хэлэлцсэн төсөлд сангийн захирагч буюу менежер сангийн эд хөрөнгийг хэрэглээнд оруулахдаа мөрдөх ёстой дүрэм тогтоол, эрсдэлээс сэргийлэх заалтуудыг нэмсэн байна.
Сангийн менежер сангийн эд хөрөнгийг шилжүүлэн үнэт цаасны хөрөнгө оруулалт хийхдээ холбогдох дүрэм тогтоолыг сайтар мөрдөх ёстой. Шинжлэх ухааны үндэстэй, зүй зохистой хөрөнгө оруулалтын бодлого ба эрсдэлээс сэргийлэх хяналтын механизм бүрдүүлж, эрсдэлээс үр ашигтай сэргийлэх буюу тогтоон барих хэрэгтэй гэж заажээ. Үл нийтлэх хэлбэрээр хандив цуглуулах сангийн гэрээ, сангийн эд хөрөнгө ба хөрөнгө оруулалтын цар хүрээ, сангийн менежерийн тухай дүрэм журамд өөрчлөлт оруулжээ. Үүний зэрэгцээ илээр буюу далдаар хандив цуглуулах сан, үнэт цаасны хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа зохиох зорилгоор байгуулсан компани буюу хамтарсан аж ахуйн нэгжүүд, хөрөнгийг сангийн менежер буюу энгийн хамтран ажиллагч хариуцаж байх, үнэт цаасны хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд мөрдөх хууль дүрэм зэргийг улам тодорхой болгожээ.\Уртнасан.\