|
|
||
Өөрчлөлт бол түүхийн өнө мөнхийн сэдэв мөн. Тасралтгүй өөрчлөгдөж байж улс орон эрч хүчтэй хөгжиж чадна. Өнгөрсөн сая сая жилийн нугачаанд Хятад оронд тоогүй олон хувьсгалын хөдөлгөөн гарсан төдийгүй эрх баригчид солигдохын хэрээр засаглалын хэв загвар ч өөрчлөгддөг. Гэхдээ эд бараа ховор хомс нөхцөлд хүн бүр оршин тогтнохын тулд зүйл зүйлийн хүндрэл бэрхшээлийг даван туулдаг учиртай. Шинэ Хятад улс байгуулагдсан, ялангуяа өөрчлөлт, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш иймэрхүү байдлыг аажмаар өөрчилсөн юм. Үүнд хамгийн их өөрчлөлт гарсан нэг зүйл бол даруй нийгмийн хэлбэр өөрчлөгдөн, нийгмийн үүрэг роль улам бүр олон ургальч хэлбэртэй болсон ба хөдөлмөрийн хуваарилалт ч улам будлиантай болж ирсэн юм. Үүний дүнд хувийн болон нийгмийн хүч чадавх урьд байгаагүйгээр хөгжсөн ба мөн үүнийг улмаар үе уламжлан ядуу хэвшмэл амьдарч ирсэн байдлаас амжилттай ангижирч чадсан юм.
Энэхүү түүхэн өөрчлөлт өнгөрсөн түүхийг эцэслүүлж, ирээдүйг залж өгсөн билээ. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Хятад орон урт хугацаагаар хатуужилтай эрэлхийлэн, олон ялагдал, хатуу сургамжуудыг амссан хэдий ч золоор сүүлчийн зөв замыг сонгож чадсан юм. Түүнийхээ ачаар өнөөдрийн амьдралыг олсон юм. Хүн амын зонхилох нь ядуу байдлаас гарч, үндсэн боловсролыг дэлгэрүүлсний үр дүнд ард иргэдээ соён гэгээрүүлсэн ба улам олон хүн зон дунд зэргийн хөрөнгөлөг анги давхаргад дэвшин орж, улс орноо хүчирхэгжүүлэн, ард иргэдээ баяжуулах зорилтыг биелүүлэх эрмэлзэлтэй болсон юм.
Мэдээж Хятадад өнөө ч мөн гүнзгий өөрчлөлт гарсаар байна. Зонхилох хүмүүсийн эд материалын үндсэн боломж хангагдсан нөхцөлд хүмүүсийн амьдралын хэлбэр болон амьдралд хандах байр суурь ч өөрчлөгдөж, нийгмийн салбар, өнцөг булан бүрт цаг үетэйгээ зэрэг урагшлах асуудал тулгарсан юм. Өмнөх оршин тогтнохын төлөөх үйл ажиллагааны хэв загвар, үнэ цэнийн тухай үзэл баримтлал, сэтгэхүйн хэлбэр маяг зэрэг нь шинэ цаг үед тохирохгүй болсон байна. Хятадын ирээдүйн өөрчлөлтийн чиглэл хандлага тодорхой боловч урагшлах явцад өдий төдий мэдэхгүй асуудал тулгарах нь яриангүй. Үүнд хамгийн их анхаарах ёстой зүйл бол даруй үнэ цэнийн тухай чиглэл хандлага өөрчлөгдөж байна. Өмнө нь эд бараа ховор тарчиг байдлаас гарахыг гол болгож байсан. Харин ирээдүйд бол эд баялгийг нэмэгдүүлэх болон хамтаар хүртэхийг гол болгох болно. Анх нийгэм даяар эдийн засгаа хөгжүүлэх зорилтыг биелүүлэхээр тэмцэж байсан бол ирээдүйд голдуу нийгмийн улам шударга орчин тогтоохын төлөө тэмцэх болно. Энэ бүхнийг биелүүлэхэд эдийн засаг болон улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг зайлшгүй зохицонгуй урагшлуулж, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтөд олсон амжилтыг улс төрийн тогтолцооны өөрчлөлтөөр дамжуулан баталгаажуулах шаардлагатай төдийгүй эдгээрийг зэрэг ахиулах ёстой юм.
Өнгөрсөн 60 жилд Хятад улс түүхэн ач холбогдолтой 3 том үйлсийг бүтээжээ. 1-д, улс төрийн хувьсгал хийх аргаар улс орны тусгаар тогтнолыг биелүүлсэн. 2-т, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт хийх аргаар улс орноо ядуу байдлаас гаргасан. 3-т, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлэх явцдаа улс төр болон нийгмийн багтаамжийг өргөтгөн, улам гэгээн саруул болгосон юм. Гэхдээ хүн амын бүтэц тасралтгүй өөрчлөгдөхийн хирээр Хятад хүний онцлог шинж ч өөрчлөгдөж байна. Өнөөгийн Хятад хүмүүс урьдынхтай адилгүй, ирээдүйд улам ч өөрчлөгдөх болно. Тэдгээр нь бүгд нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн хөгжлийн ач тусыг хүртэгчид төдийгүй одоогийн өрсөлдөгчид, өөрчлөгчид мөн. Эрх баригчдын хувьд тэднийг өөрчлөхөөр оролдохын оронд одоогийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд ард түмнийг сэтгэл нэгтэй ажиллуулахаар чармайх ёстой юм. \Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |