ХОУР-ийн мэдээ:Хятад улсын дэд дарга Ши Жиныпин 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс эрүүл мэнд, эм эмнэлгийн салбарын өөрчлөлт хөгжлийг улам эрчимжүүлэн, ард иргэдийн эрүүл мэндийн төвшинг дээшлүүлнэ гэжээ.
Тэрээр мөн өдөр Францын Мерай сангийн дарга Алаин Мерайтай уулзах үед ингэж хэлжээ. Тэрээр мөн хэлэхдээ, Хятадын засгийн газар эрүүл мэндийн салбарын хөгжлийг хүндэтгэн үзсээр ирсэн. Ард иргэдийн эрүүл мэнд болон амь насны аюулгүй байдлыг батлахыг тэргүүн зорилтоо болгосоор ирлээ. Хятад улс эрүүл мэндийн салбарын өөрчлөлт хөгжлөө улмаар эрчимжүүлэн, хот хөдөө тосгоны үндсэн эм эмнэлгийн байгууламжийг анх алхамд байгуулан, эм эмнэлгийн салбарын дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэн, олон нийтийн эрүүл энх болон эм эмнэлгийн үйлчилгээний системийг төгөлдөржүүлэн, ард иргэдийн эрүүл мэндийн байдлыг улмаар дээшлүүлнэ гэжээ. Мерай сангийн урт хугацааны турш олон нийтийн эрүүл мэндийн салбарт хүч тавин зүтгэж байгааг Ши Жиныпин сайшаасан бөгөөд ирээдүйд Хятадын эм эмнэлэг, эрүүл мэндийн салбарын хөгжлийг илүү дэмжихийг хүсжээ. \Дүүрэнжаргал орчуулав\