• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын анхны засаг захиргааны дижитал сүлжээ ашиглалтад оров

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-10-23 17:20:51

       Хятадын зүүн өмнөд тэнгисийн хот Ханжөүд саяхан Хятадын бие даасан оюуны өмчийн эрхтэй дижитал богино долгионы засаг захиргааны сүлжээ ашиглалтад орлоо. Энэ тусгай сүлжээ бол засгийн газрын салбаруудын мэдээллээ хуваалцах, хамтарсан үйлчилгээ үзүүлэх, нэгдсэн удирдах богино долгионы мэдээллийн сүлжээ бөгөөд яаралтай авран туслах системд мэдээллийн хүчирхэг их баталгаа хангах юм.

       Олон жилийн турш Хятадын тусгай сүлжээ системийн болон дотоод сүлжээний бүтээгдэхүүнийг бүгдийг импортоор оруулж байсан юм. Засгийн газрын байгууллага болон хотын удирдлага, гал команд, хууль хэрэгжилт, олон нийтийн барилга байгууламжийн хяналт зэрэгт нэгдсэн мэдээллийн болон холбооны үйлчилгээ хангах юм.

       Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар, тус систем нь бүтээгдэхүүний өртгийг бууруулж, мэдээллийн аюулгүй байдлын бие даасан байдлыг жинхэнэ эзэмшиж, гадаадын техникийн монополчлалыг эвдэж, дотоодын техникийн хоосон зайг нөхвөрлөсөн байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе