• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ахмадуудын баярыг тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-10-23 17:38:54

       Билгийн тооллын 9-р сарын 9-ны өдрийг "Хос ес" давхацсан бэлгэдлийн утгаар нь Хятад иргэд ууланд авиран, настнаа хүндлэн өргөн тэмдэглэдэг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар энэ өдрийг ахмад настны баярын өдрөөр тогтоожээ. 23-ны үдээс өмнө Бээжингийн Таван суваргат сүмийн чулуун сийлбэрт урлагийн музейд "Таван суваргат сүмд мөргөн, ахмадын баяраа тэмдэглэе" үйл ажиллагаа зохиолоо. Уг арга хэмжээг Бээжин хотын соёлын өвийн газар, Бээжингийн чулуун сийлбэрт урлагийн музей хамтран зохион байгуулсан юм.


Таван суваргат сүмд баяраа тэмдэглэнэ

       Уг арга хэмжээнд хэвлэл мэдээллийнхэн, музейн ойр хавийн настан буурлууд, жүжигчид зэрэг 200 гаруй хүн оролцсон юм. Музейн намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Шяохэ хэлэхдээ, "энэ жилийн ахмад настны баярыг тохиолдуулан энэ үйл ажиллагааг зохиож байгаа нь эртний уламжлалт ууланд авирах заншилд шинэ агуулга нэмлээ. Арга хэмжээний үеэр Бээжин хотын иргэдийн урлагийн тоглолт болон "Таван суваргат сүмийн дөрвөн цаг" гэрэл зургийн үзэсгэлэн ажиллана" гэлээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе