• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс олон нийтийн дипломат харилцааг хэрэгжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-10-24 17:32:35

    Өнгөрсөн 10 жилд Хятадын дипломат бодлого, олон улсын тавцан дээрх үйл хөдлөл бүр нь дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Олон улсын хамтын нийгэмлэг ч Хятадын дипломат бодлогыг гүнзгий ойлгох шаардлага өдөр ирэх тусам нэмэгдэж, улсын дотоодын иргэдийн дипломат харилцаанд анхаарал хандуулан, оролцох идэвх тасралтгүй дээшилж байна. Үүний зэрэгцээ Хятадын засгийн эрхэнд байгаа нам ХКН шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлал гэх засаг хэрэгжүүлэх ухагдахууныг дэвшүүлж хэрэгжүүлснээр дипломат ажиллагаа ард иргэдэд үйлчлэн, хүнээр үндэс болгох ухагдахуун Хятадын дипломат ажиллагаанд улам ил тод үзэгдэх болжээ. Энэхүү ухагдахууны удирдлага дор Хятадын олон нийтийн дипломат үйл хэрэг түргэн хөгжсөн байна. \Бичлэг 1\

    Сүүлийн хэсэг хугацаанд хэвлэл мэдээллийнхэн манай орны эргэн тойрны орнууд тайван бус байна гэж мэдээлсэн нь бидний дипломат ажиллагаа амгалан бус хүчин зүйлийг учруулсан байна, энэ талаар Гадаад харилцааны яам ажлын эрч хүчээ хэрхэн эрчимжүүлэх, ямар арга хэмжээ авах бэ?

    2009 оны 10-р сарын нэг өдөр 82 насны сүүдэр зооглож яваа хөдөөгийн нэгэн настан Гадаад харилцааны яамны хэвлэлийн төвд тухайн үед хэвлэлийн хэлтсийн дарга байсан Ма Жао Шүйд иймэрхүү асуулт тавьсан байна. Жянсу мужийн хөдөө тосгоноос ирсэн настан хэвлэлийн төвд ирж, дипломат ажилтнаас ингэж шууд асуусан нь 2003 онд Гадаад харилцааны яам олон нийтэд нээлттэй өдөрлөгийн ажиллагаа зохион байгуулж эхэлсэнтэй шууд холбоотой юм. 10 шахам жилийн хөгжлөөр олон нийтэд нээлттэй өдөрлөгийн арга хэмжээ нь Гадаад харилцааны яамны олон нийтийн дипломат ажиллагааны тавцан болжээ.

    Энэ нь Хятадын цогцолбор хүчин чадал дээшилснээс болсон юм гэж Хятад улсын олон нийтийн гадаад харилцааны түүхт өөрчлөлтийн тухай Хятадаас Ир Британид суугаа элчин сайд ноён Ма Жэнь Ган үзсэн байна. \Бичлэг 2\

    Хятад улс болон дэлхий дахины харилцаанд түүхэн чанартай өөрчлөлт гарчээ. Өмнө нь олон орнууд Хятад улсыг анхаардаггүй байлаа, одоо Хятад улс хүчирхэгжсэнээс Хятад улсын олон улсын тавцан дээрх үүрэг, нөлөөлөл өдөр ирэх тусам их болсноос Хятад улс ч олон арга хэлбэрээр өөрийн бодлогоо тайлбарлаж гадаадын хүмүүсийн дунд имиджээ бүрдүүлэх хэрэгтэй гэж тэрээр бас хэлжээ.

    Дэлхий дахинд Хятад улсыг улам сайн таниулахын тулд төрийн удирдагч нарын айлчлал эн тэргүүнд олон нийтийн дипломат харилцааны чухал тавцан болсон байна. Тухайн орон нутгийн иргэд, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарын хүмүүстэй шууд уулзаж, харилцаа солилцоо хийх ажиллагаа ч олширсон байна.

    Үүний зэрэгцээ 20-ийн бүлгийн удирдагчдын хурал, БРИКС-ын орнуудын удирдагчдын хурал, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчийн албан ёсны бус хурал зэрэг олон талт хурлын хугацаанд Хятадын засгийн газрын төлөөлөгч нар Хятадын хэвлэлийн төвийг ажиллуулсан байна. Хуралд оролцсон Хятадын удирдагч нар хэвлэлийн төвд хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийж, улам олон хүмүүст Хятадын дипломат бодлогыг таниулж ойлгуулсан байна. Эдгээр олон нийтийн дипломат үйл ажиллагаа нь дэлхий дахинд Хятадын дуу хоолойг цаг тухайд нь зөв оновчтой, тал бүрээр ойлгуулсан төдийгүй, Хятадын нээлттэй, итгэлтэй байр суурийг дэлхий дахинд харуулсан байна.

    Интернетийн эрин үеийн хэрэгцээ шаардлагад зохицохын тулд Хятадын ГХЯ 2011 онд "дипломат харилцааны микро блог" ажиллуулж, өнөө энэхүү блогийн байнгын уншигч нь 5 саяыг давжээ. ГХЯ-ны олон нийтийн дипломат харилцааны тамгын газрын орлогч дарга Гүн Юйфэн танилцуулахдаа, "дипломат харилцааны микро блог" нь дипломат харилцааны ажил үйлс болоод иргэдийг хооронд нь улам ойртуулсан гэжээ.

    Энэ он гарснаас хойш, гадаад харилцааны яамны веб сайт болоод дотоодын хэвлэл мэдээллийн гол гол интернет сүлжээтэй хамтран ажиллаж, "Бүгдээрээ дипломат ажлын талаар ярилцацгаая" хэмээх интернет сүлжээн дэх ярилцлагыг өрнүүлж, гадаад хэргийн яамны хэлтсийн дарга нар болон хэдэн сая тооны сүлжээ ашиглагчдыг урьж оролцуулан, Хятадын дипломат харилцааны бодлогын талаар санал бодлыг нь солилцуулж, албаны тал болон иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэн, ойлголцлыг гүнзгийрүүлжээ.

    Дотоодын олон нийтэд үйлчлэхийн зэрэгцээ, дэлхийн улс орнуудад суугаа Хятадын элчин сайдын яамд ч олон нийтийн дипломат харилцааг ажлын гол агуулгаа болгож, гадаад орнуудын иргэдэд хандуулан "олон нийтийн дипломат харилцаа" -г тасралтгүй өрнүүлсээр байна.

    Олон нийтийн дипломат харилцааны үйл ажиллагаа түргэн хөгжиж байгаа энэ үед, Хятадын олон нийтийн дипломат харилцаа нь нэгэнт тодорхой амжилтанд хүрсэн хэдий ч Европ, Америкийн улс орнуудтай харьцуулбал мөн л нэлээд урт замыг туулах шаардлагатай байна гэж олон нийтийн дипломат харилцааны олон эрдэмтэд болоод ажилтнууд үзсэн байна. Чин Хуа Их Сургуулийн сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны сургуулийн дэд профессор бөгөөд олон нийтийн дипломат харилцааны судалгааны газрын дарга Жөү Чин-Ань хэлэхдээ,
  \\\\\\6

    "Нэг улс орны олон нийтийн дипломат харилцаа нь заавал 3 үе шатыг туулах хэрэгтэй байдаг юм. Тухайлбал нэгдүгээр үе шат нь үзэл бодлын түгээмэлжилтийн үе шат, хоёрдугаар үе шат бол стратегийн аргыг хэрэгжүүлэх үе шат, гуравдугаар нь даруй нэг улс орны дүр төрх болон татах хүчний бүрдэл үе шат зэрэг болно. Манай улс эдүгээ дөнгөж 1-р үе шатыг даваад байна. Тэр даруй манай засгийн газраас иргэд хүртэл бүгд олон нийтийн дипломат харилцааны үзэл ойлголттой болсонд оршино. Дараачийн алхамд, даруй ирэх 5-аас 10 жилийн хугацаанд, Хятад улсын олон нийтийн дипломат харилцааны ажил нь стратегийн чиг хандлагаа сонгох болон өөрийн орны онцлогт тохирсон олон нийтийн дипломат харилцааг судлах зэрэг ажил тулгарах болно" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе