• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс эрчим хүчний цагаан ном гаргав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-10-24 18:33:37

    Хөтлөгч: Хятадын Төрийн зөвлөлийн мэдээний алба 24-ний өдөр "Хятадын эрчим хүчний бодлого(2012)"цагаан ном гаргаж, "Хятад улс өнгөрсөн, одоо, ирээдүйд дэлхийн эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлэхгүй " гэж онцолжээ. Цагаан номд тэмдэглэхдээ, Хятад улс эрчим хүчийг үргэлжлэн тогтвортой хөгжүүлэн, олон улстай цаашид хамтран ажиллаж, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой байдалд идэвхтэй хувь нэмэр оруулах болно гэжээ.

    Хөтлөгч: энэхүү цагаан ном нь 2007 оноос хойш Хятад улс хоёр дах удаа улсын нэрийн өмнөөс гаргаж байгаа эрчим хүчний талаарх ном байж, Хятадын эрчим хүчний хөгжлийн одоогийн байдал, эрчим хүчийг хөгжүүлэх бодлого болон зорилт, эрчим хүчийг хэмнэхийг бүх талаар дайчлан, эрчим хүчний байгууламжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх болон эрчим хүчний талаарх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэргийн арга бодлогыг нарийн танилцуулжээ. Хөтлөгч: цагаан номонд заахдаа, одоо Хятад улс дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч орон ба нүүрс, цахилгаан эрчим хүч, нефть, байгалийн хий болон шинэ эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчийг бүх талаар хөгжүүлэх эрчим хүчний хангалтын тогтолцоог бүрэлдүүлсэн байна. Дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч орон болохын хувьд Хятад улс гол нь өөрийн хүчээрээ эрчим хүчийг хөгжүүлж, эрчим хүчийг өөрийн хангалт 90 хувь орчим байна. Цаашдын нэг хэсэг хугацаанд Хятад улс аж үйлдвэржих, хотжих үйл явцаа хурдасгах шатанд байж, эрчим хүчний эрэлт хэрэгцээ мөн нэмэгдэн, эрчим хүчний нийлүүлэлтийг баталгаажуулах үүрэг улам хүндэрч байна.
    Цагаан номд онцлохдоо, Хятад улс олон улсын хамтын нийгэмлэг дараах гурван талын хүчин чармайлтыг гаргахыг санаачилж байна. Үүнд яриа хэлэлцээ болон солилцоогоо эрчимжүүлэн, эрчим хүчний ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэн, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамтдаа хамгаалах хэрэгтэй. Яриа хэлэлцээ болон зөвшилцлийн аргаар олон улсын онц чухал болох эрчим хүчний асуудлыг зохицуулж, харин эрчим хүчний асуудлыг улс төржүүлж болохгүй бөгөөд зэвсэг хэрэглэх хэмжээний зөрчил мөргөлдөөн үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй юм.

    Хөтлөгч: Одоо бид нийгмийн шинжлэх ухааны академийн санхүү стратегийн судлалын газрын орлогч дарга Ши Дань хатагтайтай холбогдож, цагаан номын талаар санал бодлыг нь сонсоцгооё.
Хөтлөгч: Ши Дань хатагтай. Сайн байна уу та? Өнөөдрийн нийтэлсэн энэхүү цагаан ном бол 2007 оноос хойш Хятадын засгийн газраас нийтэлсэн эрчим хүчний хоёр дах баримт бичиг байгаа юм. Яагаад энэ үед энэхүү цагаан номыг нийтэлсэн бэ гэж та бодож байна? 5 жилийн өмнөх цагаан номоос юугаараа онцлогтой вэ?

     Хөтлөгч: Цагаан ном Хятадын эрчим хүчний аюулгүй байдалд тулгарч буй хүндрэлтэй сорилтуудыг дурдсан, таны бодлоор эдгээр сорилтууд нь хэрхэн илэрч гарч байна? Дараагаар нийтлэгдэх эрчим хүчний бодлогод өөрчлөлт орох уу?

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе