Лхагва, 5 сарын 14, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс тэнгисийн нефть, байгалийн хийг нээн хөгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-10-24 18:48:40

    Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас 24-ний өдрийн нийтэлсэн "Хятадын эрчим хүчний бодлого(2012)"цагаан номын дагуу, Хятад улс нефть, хийн баялгийг нээн хөгжүүлэх эрчийг нэмэгдүүлж, дорнод бүс нутаг дахь олборлолтыг тогтворжуулж, баруун бүс нутаг дахь олборлолтын хурдыг түргэсгэн, өмнөд нутаг дахь олборлолтыг хөгжүүлж, тэнгисийн бүсийг нээн хөгжүүлэхийн зэрэгцээ тэнгис дээрх нефть, хийн ордыг эрж хайх болно. Хятад улс өмнөд тэнгис зэргийн усан хилийн нефтийн хайгуулыг хөгжүүлэх эрчээ нэмэгдүүлэх нь эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах төдийгүй бүрэн эрхийн эзэмшлээ чангатгаж чадна гэж мэргэжилтэн үзэж байна.

    Цагаан номд тэмдэглэхдээ, Хятад улс нефть, хийн баялгийг эрж хайх эрчээ нэмэгдүүлж, Таримын хотгор, Ордосын хотгор зэргийн чухал нефтийн үйлдвэрлэлийн районы цар хүрээ бүхий үйлдвэрлэлийн районыг тогтвортой нээн хөгжүүлнэ. Нефть боловсруулах төлөвлөгөөг сайжруулан, томоохон хэд хэдэн баазыг байгуулж, Бө Хай тэнгис, Хөх Мөрний гурвалжин хавцал, Жүжян мөрний гурвалжин хавцал зэргийн гурван том нефть боловсруулах төв районыг бий болгон, холбогдох аж үйлдвэрүүдийг нэгтгэж, нефть боловсруулах химийн үйлдвэрлэлийг нэгтгэх, нефть боловсруулах, нөөцлөхийг мөн нэгтгэж төвлөрүүлэн хөгжүүлнэ гэжээ.

    Цагаан номд мөн заахдаа, эрчим хүчийг нөөцөлж тээвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг чангатгаж, зах зээл, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний зохицуулалт болон эрчим хүч импортлох, экологийн орчны ачааллын чадавх зэргийн хүчин зүйлийг ерөнхийлөн бодолцож, эрчим хүчийг тээвэрлэх замын бүтээн байгуулалтыг ерөнхийлөн төлөвлөнө. Нефть, байгалийн хийн хоолойг хамгаалах хууль дүрмийг хатуу чанга хэрэгжүүлж, аюулгүй байдлыг нь баталгаажуулах хэрэгтэй гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе