• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс усан доорх археологийн зориулалттай усан онгоц үйлдвэрлэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-10-24 16:55:07

       ХОУР-гийн мэдээ, Хятадын соёлын өвийн үндэсний газар болон Чун Чингийн Дүн Фэн усан онгоцны компани 24-ний өдөр Бээжинд гэрээнд гарын үсэг зурж, археологийн зориулалттай усан доорх онгоц үйлдвэрлэхээр тогтсон байна.

       Археологийн зориулалттай усан онгоц нь цэвэр цахилгаан хөдөлгүүрээр хөдөлж, нийт 860 тонн ус зайлуулах хүчин чадалтай, 2.6 м-ийн гүнд шумбахаар төлөвлөжээ. Онгоц нь нэлээд тогтвортой бөгөөд усанд аялахад зориулагдсан, Хятадын усан доорх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах шаардлагыг үндсэндээ хангахын зэрэгцээ усан доорх археологийн ажил хийдэг мэргэжлийн хүмүүст ажил, амьдралын таатай орчинг бүрдүүлэх юм. Ажлын онгоцны ажлын гол талбар нь Хятадын тэнгисийн эрэг дагуух болон цаг агаар таатай үед Ши Ша усан хил хүртэл байж болох юм байна.

       Төлөвлөгөө ёсоор, археологийн зориулалттай онгоцыг 14 сарын дотор үйлдвэрлэн ашиглалтад оруулах бөгөөд 2013 оны эцэс гэхэд соёлын өвийн байгууллагад тушаан өгч, холбогдох шалгалт туршилтыг хийсний дараа Хятадын усан доорх соёлын өвийг хамгаалах ажилд ашиглах болно. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе