![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 24-ний өдөр "Хятадын эрчим хүчний бодлого 2012" цагаан номыг нийтлэн, Хятадын эрчим хүчний хөгжлийн одоогийн байдал, нүүрлэж байгаа сорилт тэрчлэн орчин үеийн эрчим хүчний салбарын систем болон эрчим хүчний олон улсын хамтын ажиллагааны ерөнхий байршуулалт зэрэг талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.
Уг цагаан номд тэмдэглэхдээ, 2011 онд Хятад улсын нэг удаагийн эрчим хүчний нийт гаргалтын хэмжээ 3 тэрбум 180 сая тонн стандарт нүүрсний хэмжээнд хүрч, дэлхийд нэгдүгээр байранд оржээ. 2015 он гэхэд, Хятад улсын байгалийн баялгийн бус эрчим хүчний хэмжээ эрчим хүчний нийт хэмжээнд 11.4%-г эзэлж, нэгж ДНБ үйлдвэрлэхэд зарцуулах эрчим хүчний зарцуулалтыг 2010 оныхоос 16%-аар бууруулж, нэгж ДНБ үйлдвэрлэхэд хүхрийн давхар ислийн ялгаруулалтын хэмжээг 2010 оныхоос 17% бууруулав гэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, Хятадын эрчим хүчний бодлогын үндсэн агуулгад арвилан хэмнэлтийг гол болгож, улсын дотоодын эрчим хүчиндээ түшиглэн, олон ургальчаар хөгжүүлж, байгаль орчинг хамгаалан, шинжлэх ухаанчаар шинийг санаачилж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, ардын амьжиргааг сайжруулах чиг бодлогыг баримтлан, эрчим хүчний тогтвортой хөгжлөөр эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг хангах болно гэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, эрх тэгш харилцан хөнгөлөлттэй, харилцан ашигтай, хамтран ашиг хүртэх зарчмын дагуу эрчим хүч үйлдвэрлэгч орон, хэрэглэгч орон болон Олон улсын эрчим хүчний байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн эрчим хүчний тогтвортой хөгжлийг хамтран ахиулан, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалж, цаг уурын өөрчлөлтийг даван туулахад хувь нэмрээ оруулах болно гэжээ. \Э. Г\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |