|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба 24-ний өдөр "Хятадын эрчим хүчний бодлого 2012" нэртэй цагаан номыг нийтлэн гаргаж, Хятад улс өмнө нь дэлхийн эрчим хүчний аюулгүйн байдалд заналхийлэхгүй бөгөөд өнөөдөр, түүнчлэн ирээдүйд ч заналхийлэхгүй юм гэж онцолжээ. Цагаан номд заахдаа, Хятад улс эрчим хүчний тогтвортой хөгжлийг үргэлжлэн баримталж, эрчим хүчний салбар дахь олон улсын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, эрчим хүчний хэрэглээний эрч болон нийт хэмжээний талаар "давхар хяналттай байлгах" бодлогыг хэрэгжүүлэх болно гэжээ. Үүний зэрэгцээ, иргэдийн амьжиргааг сайжруулах, шинжлэх ухаан, техникийн шинийг санаачлах болон байгаль орчныг хамгаалах талаар энэхүү цагаан номд мөн гол агуулга болгон дурдсан байна. Судлаачдын үзэж байгаагаар, өнөөдөр энэхүү цагаан номыг нийтэлж байгаа нь Хятад улсын үнэнч байр суурийг харуулж байгаа бөгөөд эрчим хүчний төсөл нь иргэдийн хөрөнгө оруулалтанд улам нээлттэй хандаж байгаагаас Хятад улсын эрчим хүчний зах зээлийн тогтолцооны байгуулалт тасралтгүй төгөлдөржиж байгааг олж харж болно гэлээ.
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Дээд Сургуулийн Банк санхүүгийн стратеги судалгааны хүрээлэнгийн орлогч захирал хатагтай Ши Дань хэлэхдээ, уг цагаан ном нь дотоод гадаадад Хятадын эрчим хүчний байдал болон эрчим хүчний бодлогын өөрчлөлт хувиралтыг танилцуулж, Хятадын эрчим хүчний эрэлт хэрэглээ улам түргэн нэмэгдэж байгаа талаарх гадныхны эргэлзээ, сэжгийг арилгахын төлөө юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Хятадын эрчим хүчний хөгжлийн байдалд нэлээд их өөрчлөлт хувиралт гарч, эрчим хүчний бодлого нь нэлээд боловсронгуй болсон учраас цагаан ном нийтлэх нь дотоод гадаадын хүмүүс Хятадын эрчим хүчний хөгжлийн байдал болон эрчим хүчний бодлогын чиг шугамын талаар улам илүү ойлгож мэдэх болно. Энэ удаагийн цагаан номд иргэдийн амьжиргааг сайжруулах, шинжлэх ухаан техникийн шинийг санаачлах болон байгаль орчныг хамгаалах зэрэг агуулгыг онцлон дурдсан байна. Бид 2007 онд боловсруулсан бодлогын эрчим хүчний хэмнэлтийг тэргүүн чухал байранд тавих гол цөм зүйлийг үргэлжлүүлэн мөрдсөн байна, гэхдээ арга барилын талаас улам гүйцэд боловсронгуй болсон байна. Жишээлбэл, эрчим хүч хэрэглэх эрч болон эрчим хүчний хэрэглээний нийт хэмжээг зэргийг хязгаарлан тогтоох хэрэгтэй зэрэг болно. Бодлого нь улам баялаг агуулгатай, улам боловсронгуй болж, иргэдийн амьжиргаа болон нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн асуудлыг хамруулсан байна" гэжээ.
Хятад улс эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг орон юм. Хятад улс гол нь өөрийн биед түшиглэн эрчим хүчний үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа бөгөөд эрчим хүчний хэрэглээнийхээ 90% орчим хувийг өөрөө хангасаар иржээ. Үүний зэрэгцээ Хятадын эрчим хүчний хөгжил янз бүрийн сорилтуудтай тулгарч байна. Жишээлбэл, эрчим хүчний чанар муу, нүүрс, нефть, байгалийн хийн нэг хүнд ногдох хэмжээ бага байгаа бөгөөд дэлхийн дундаж төвшингийн дөнгөж 67%, 5.4%, ба 7.5% хувийг тус тус эзэлдэг байна. Хүн нэг бүрд дунджаар ногдох эрчим хүчний зарцуулалтын хэмжээ бага, хөгжингүй орнуудын дундаж үзүүлэлтийн 1/3 хувь л төдий юм. Хятадын эрчим хүчний зарцуулалт сүүлийн жилүүдэд хэт түргэн нэмэгдэж, эрчим хүчний нийлүүлэлтийг баталгаажуулахад хүндрэл үүсгэж байна. Байгалийн баялгийн эрчим хүчийг ихээр нээн ашиглах нь экологи, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байна гэж цагаан номд дурджээ.
Хятадын эрчим хүчний хэрэглээ гаднаас импортлох нь улам нэмэгдэж, энэ зууны эхний жилүүдэд 32% байснаа одоо 57% хүртэл өсчээ. Хятадын эрчим хүчний нөөц бага, зохицуулах хүчин чадал сул тул эрчим хүчний аюулгүйн баталгаажилтанд сорилт болж байна гэж цагаан номд тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан Шидань хэлэхдээ: "Эрчим хүчний аюулгүй байдал хэдэн талаас шалтгаална. Хамгийн түрүүнд хангалтын асуудал юм. Хятадын хүн нэг бүрт ногдох дундаж нөөц баялгийг чанартай зарцуулах хэмжээ дэлхийн дундаж үзүүлэлтээс доор байна. Эрчим хүчний хэрэглээгээ өөрсдөө баталгаажуулах хүчин чадал хэдийгээр 90% хүрсэн хэдий ч импортоор оруулах хэмжээ жилээс жилд өсч буйг анзаарах хэрэгтэй. Зарцуулалт болон хэрхэн ашиглах нь мөн чухал асуудал болно. Эрчим хүчийг гүйцэд ашиглах хэмжээ сайн бус мөртөө эрчим хүчний зарцуулалт маш түргэн нэмэгдэж байгаа нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны хөгжилд саад учруулж байна" гэж үзжээ.
Олон улсын хамтын нийгэмлэг дараах чухал гурван тал дээр хүчин чармайлт гаргахыг Хятад улс санаачилж байна: Яриа хэлэлцээ, харилцаа солилцоогоо эрчимжүүлж, эрчим хүчний салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, дэлхий нийтийн эрчим хүчний хангалтыг хамтдаа баталгаажуулах хэрэгтэй юм. Олон улсын эрчим хүчний том чухал асуудлуудыг яриа хэлэлцээ, зөвшилцлийн аргаар зохицуулж, эрчим хүчний асуудлыг улс төржүүлэлгүй , зэвсэг хэрэглэх, мөргөлдөөн үүсгэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй гэж тэмдэглэжээ.\Хүчитбаатар, Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |