![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Энэ жил Хятад улсын үр тарианы арвин ургац авах нь эргэлзээгүй болсон нь үр тарианы ургац хагас зууны турш анх удаагаа 9 жил дараалан нэмэгдэх төлөвтэй байна гэж Хятадын Хөдөө аж ахуйн яам 23-ны өдөр мэдэгджээ.
Эх сурвалжид тэмдэглэснээр, 10-р сарын 22-ны өдрийн байдлаар, Хятадын намрын үр тариа 64 сая 730 мянган га-г хураан авч, тариалангийн талбайн 83 хувийг биелүүлснээр үр тарианы элбэг ургац авах нь эргэлзээгүй болжээ. Үүний зэрэгцээ зуны үр тарианы ургац, тутаргын ургацыг нэмбэл Хятад улс 2012 онд нийт үр тарианы 90 хувийг хураан авснаар түүхийн шинэ амжилтыг тогтоох төлөвтэй байна.
Хөдөө аж ахуйн яамны холбогдох хариуцлагатан хэлэхдээ, энэ онд үр тарианы ургац 9 жил дараалан нэмэгдсэн нь цаг агаарын таатай байдал үр тарианы ургацад нөлөөлсөн ба холбогдох бодлого, шинжлэх ухаан техник ба гамшгаас хамгаалах, бууруулах арга хэмжээг улам боловсронгуй болгосноос болсон юм гэжээ.
Өнөөгийн байдлаар, намрын ургацын төгсгөлийн шат руугаа орж, намар, өвлийн тариалангийн ид үе ирж байна. Цаашид хүчин чармайлт гаргаж, эцсийн шатны ажлыг сайтар хийж, бүрэн ургац авахыг Хятадын хөдөө аж ахуйн яам холбогдох газруудаас шаардав.\Орчуулсан Урьхан\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |