• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад орон дэлхийн өвийн тоогоороо 3-р байранд жагсаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-10-25 15:36:10

        Хятад орон өнөө 43 төрлийн дэлхийн өвөөр дэлхийн хэмжээнд 3-р байранд жагсаж байна гэж Хятадын Соёлын Яамны сайд Цай Ү 24-ний өдөр Бээжинд хэлсэн байна.

        Цай Ү хэлэхдээ, Хятадын биет бус соёлын өвийг бүртгэх ажил үе шатны чанартай амжилт олж, нийт 290 мянган ширхэг ховор нандин дурсгалт зүйлс болон материал цуглуулсан ба 2 тэрбум гаруй үсэгтэй тэмдэглэл хөтөлж, 4 сая 770 мянга гаруй гэрэл зураг авч, нийтдээ 870 мянган төрлийн дурсгалт зүйлсийг бүртгэн тоолсон юм. Биет бус соёлын өвийг хамгаалалтад авах болон өв залгамжлагчийг тодруулан, уламжлан залгамжлах системээ тасралтгүй боловсронгуй болгож, хамгаалалтын төвшнөө байнга дээшлүүлж ирснээр тодорхой үр дүнд хүрлээ. Хятадаас ЮНЕСКО-гийн "Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалт"-д орсон болон "Хамгаалалтад шууд авах шаардлагатай байгаа биет бус соёлын өвийн жагсаалт"-д орсон нийт өвийн тоогоороо Хятад орон дэлхийд 3-р байранд жагсаж байна гэжээ. \Ц\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе