![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хүний нөөц, нийгмийн баталгааны яамны хэвлэлийн төлөөлөгч И Чэнжи 25-ны өдөр хэлэхдээ, Хятадын ажлын байраар хангах асуудал ерөнхийдөө тогтвортой байгаа.Энэ оны эхний 9 сард улсын хэмжээний нийт хот, тосгодод 10 сая 240 мянган ажлын байрыг шинээр бий болгон, жилд 9 сая хүнийг ажлын байртай болгох зорилтоо 114%-р давуулан биелүүлсэн байна гэжээ.
Түүнчлэн эхний 9 сард улсын нийт хот, тосгодын дахин ажил олсон хүний тоо 4 сая 320 мянга болж, жилд 5 сая хүнд дахин ажлын байр хангах төлөвлөгөөгөө 86%-р биелүүлж, ажлын байр олоход хүндрэлтэй 1 сая 350 мянган хүнд ажил олж өгч, бүх жилийн зорилтоо 113%-р давуулан биелүүлээд байна. Гуравдугаар улиралд ажилгүйдэл 4.1% байж, хоёрдугаар улиралтай тэнцэж очжээ.
И Чэнжи хэлэхдээ, цаашид ажлын байрыг тогтвортой болгох ажлыг хамгийн тэргүүнд авч үзнэ гэжээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |