
Монгол Улсын Засгийн газар 24-ний үдээс хойш Монгол Улсын Гадаад харилцааны яаманд "Элчин сайд ба 10 асуулт, 10 хариулт" арга хэмжээ зохиож, Засгийн газрын Ерөнхий сайд Алтанхуяг гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллага, гадаадын сэтгүүлчдийн сонирхсон 10 асуултад хариулав. Энэ 10 асуултыг Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллага, гадаадын сэтгүүлчдийн дэвшүүлсэн асуултуудаас хамгийн олон хүн сонирхсон 10-г сонгон авч хариулсан юм. Энэ 10 асуулт гол төлөв Монголын өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгэм болон гадаад харилцаа зэрэг талыг хамарсан байлаа. Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллага, гадаадын сэтгүүлчид энэ арга хэмжээнд оролцов.
1 2